Бат-Эрдэнэ.Б 2016.04.14 | Телевиз: NTV

Улс төрийн намчирхал, талцал хэрээс хэтэрлээ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллаад ирлээ. Иргэд ямар санаа бодолтой байна вэ?

Зүүн бүс хариуцсан намын нарийн бичгийн хувьд Зүүн гурван аймгуудаар явж ажиллалаа. Өөрийн сонгогдсон тойргийн олон сонгогчидтой уулзсан. Хөдөө орон нутагт амьдрал амаргүй байна. Бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн. Валютын ханшийн өсөлт, мөнгөн тэмдэгтийн үнэгүйдэл их нөлөөлж байна.  Мөн малын гаралтай түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнэ асар их унасан.

Иргэдээс ямар санал, санаачилгыг дэвшүүлэн тавьсан бэ?

Улс арилжааны богино хугацааны, өндөр хүүтэй, зээлээр санхүүжилж биднийг  болон үр хүүхдүүдийг өрөнд орууллаа гэдгийг олон хүмүүс ярьж байна.

Улс төрийн намчирхал, талцал хэрээс хэтэрлээ гэж иргэд онцолж байлаа. Өөрийн намын гишүүн биш л бол төрийн ямар ч үйлчилгээ үзүүлдэггүй болсон.

            Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү