Гарамгайбаатар.Б 2016.04.18 | Телевиз: МН25-р суваг

Хоёр намын дарга уулзаад асуудлыг шийдчихдэг бол нам байх хэрэг юу байна

Сонгуулийн тогтолцоон дахь жагсаалтын 28-ыг байхгүй болгож, 76 мажоритарыг дахин сэргээх асуудлаар АН болон МАН хоорондоо тохирсон гэсэн мэдээлэл бий.

Энэ талаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас тодрууллаа.

“УИХ тэр дундаа АН сонгуулийн хуулийг хэлэлцэхээс өмнө 2012 оны тогтолцоог хадгална гэсэн хатуу байр суурьтай байсан. Энэ асуудал сүүлийн хэд хоногт эрчимжиж байна. Тэгэхлээр улс төрийн намын шийдвэрийг дагахаас илүү хувь гишүүний сонирхол байхыг үгүйсгэх аргагүй”. Хоёр намын дарга уулзаад асуудлыг шийдчихдэг бол нам байх хэрэг юу байна.  Нэгэнт хууль батлагдсан учраас тийм тохиролцоо хийх боломжгүй” гэлээ.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү