Одонтуяа.С 2016.04.18 | Телевиз: TV9

Баянгол дүүрэгт хүүхдийн эмнэлэг дахин баригдаж байгаа

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Баянгол хүүхдийн эмнэлэг болон, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвтэй танилцаж шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээ хэллээ.

“Эмч нартай хамтарсан багаар хуралдаад дутуу зүйлсийг яаралтай нийлүүлэхээр тохиролцсон. Хамгийн түрүүнд судас тодруулагч шаарлагатай байна. Бусад томоохон тоног төхөөрөмжийг эрүүл мэндийн яамнаас хүснэ. Дүүрэгт дахин нэг хүүхдийн эмнэлэг баригдаж байгаа” гэж УИХ-ын гишүүн С.Одонтуяа энэ үеэр хэлсэн юм.