Болд.Л 2016.04.18 | Телевиз: TМ

Залуус нь итгэлтэй бол улс орон ирээдүйтэй байна

“Танил хүн” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

Таны өглөө хэрхэн эхэлдэг вэ?

Их унтаж чаддаггүй. Шөнө 1 цагт унтаад өглөө долоон цагт босдог. Өглөө босоод ажилдаа ирэх бэлтгэлээ хангадаг.

Цаг хэр их баримталдаг вэ?

Германд төгссөн хүмүүс цагийг ягштал баримталдаг дадал, зуршилтай болдог. Хүний цагийг үнэлнэ гэдэг өөрийн цагаа үнэлж байна гэсэн үг. Хязгааргүй цаг ярьж, цаг баримталдаггүй байдал бол зохисгүй.

 Залуучуудын квотын талаар ...

Сонгогчдын 50 орчим хувь нь залуучууд. Тэд өөрсдийн төлөөллийг харахыг хүсдэг. Парламентын 90 гаруй хувь нь ахмад насны хүмүүс байна. Энэ парламентаас эхлээд нэг ч залуу хүнгүй болж байна. Монголын хүн амын 80 хувь нь залуучууд. Тиймээс ардчилал хөгжих тусам парламент дахь залуучуудын тоо бага байна гэдэг буруу. Үүнийг засах  ёстой. Залуучуудад итгэл, найдварыг өгөх ёстой. Залуус нь итгэлтэй бол улс орон ирээдүйтэй байна.

             Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү