Гэр хорооллын хөгжлийн газар.Н 2016.04.20 | Сайт: Vip76.mn

Иргэд 49 хувийн санал өгсөн ч эргэлт буцалтгүй болсон

Иргэд 49 хувийн санал өгсөн ч эргэлт буцалтгүй болсон

Энэ жил 40-өөд компани оролцож байна. Үүнээс 22 нь идэвхтэй, 5-6 компанийн ажил хүнд байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хотын нэг хэсэг газар сайн байхад нөгөө хэсэг газарт удаашралтай байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм.

Нийслэл Улаанбаатар хот XXI зуун эхэлсэнтэй зэрэгцэн бодлогогүй хот төлөвлөлт, замбараагүй газар олголт, хөдөө орон нутгийн шилжилт хөдөлгөөн зэргээс шалтгаалан арваадхан жилийн дотор хөрс, ус, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд байна. Улаанбаатарчуудын энэ төвөгтэй асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусган, Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрыг байгуулж, гэр хорооллын иргэдийн оролцоотой дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн.

Ялангуяа Налайх, Багахангай Багануур дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл дутмаг, хэрэгжилт удаашралтай байна.

Хэдий шүүмжлэлтэй хандаж байгаа ч нийслэлийн иргэд дахин төлөвлөлтөд хамрагдаж, орон сууцтай болохыг их хүсдэг болж. Тиймээс хэрэгжилтийг түргэтгэх шаардлага зайлшгүй байна.

НИТХ-аас “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төсөл хэрэгжүүлэх 24 байршлыг баталсан бөгөөд Улаанбаатар хотын 8 дүүрэг, 37 хорооны 1506,1 га талбайн 16109 нэгж талбар буюу нийслэлийн гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувь нь дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж байна.

...Инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга угсралтын ажилд зориулж 2013-2015 онуудад нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, бондын санхүүжилтээс нийтдээ 75,03 тэрбум төгрөг зарцуулсан байна...

2015 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 40,3 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан бөгөөд энэ онд шинээр 14 байршилд инженерийн шугам сүлжээний зураг төсөл гүйцэтгэхийн зэрэгцээ дахин төлөвлөлтийн 2 байршилд 300 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийн ажил хийхээр төлөвлөжээ.

Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн 3 жил орчмын хугацаанд нийт 7000 гаруй айлын орон сууцны барилга угсралтын ажил эхлүүлснээс 2014 онд Хера Пропертиз ХХК 168 айлын орон сууцны барилга, “Цагаан хуаран консалтинг” ХХК 132 айлын орон сууцны барилга, Бэрэн групп ХХК 288 айлын орон сууцны барилгыг тус тус барьж, нийт 588 айлын орон сууцны барилгыг тус тус барьж, нийт 588 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан юм.

2015 онд шинээр Баянзүрх, Сүхбаатар, СХД-үүдэд 1068 айлын орон сууц ашиглалтад оруулснаар төслийн хэмжээнд нийт 1656 айлын орон сууц ашиглалтад ороод байна. 

Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц  худалдан авсан 547зээлдэгчийн 22.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8%-иас 5%-д шилжүүлээд байна.