Яс махандаа шингэтэл ойлголоо
2016.04.20

Яс махандаа шингэтэл ойлголоо

Яг эвсэх цагт МАХН тохирооноосоо буцсан учраас МАН эвсэх боломжгүй гэсэн шийдэлд хүрээд байна.

Энэ талаар эвсэх ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар "МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзах гээд чадахгүй байна. Н.Энхбаяр дарга бусад нам эвслүүдтэй яриа хийгээд яваад байгаа бололтой. Яг одоогоор хэлэлцэж тохиролцсон асуудлаасаа МАХН буцсан бичгүүдийг бидэнд ирүүлж эхэллээ. Хэрвээ эцсийн шийдээ хэлэхгүй юм бол  МАН эвсэх боломжгүй гэж үзэж байна" хэмээн мэдэгдсэн.

 

Тэгвэл МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Эвлэж, нэгдэж сонгуульд оролцъё гэсэн боловч МАХН-ынхан тохирсноосоо буцаж МАНайхан дангаараа сонгуульд оролцохоор боллоо. Ярьсандаа байдаггүй хүмүүстэй ханилж болохгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлголоо" хэмээн бичжээ.