Ганбат.Д 2016.04.21 | Сонин: Өдрийн сонин

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдлаа.

Эхлээд Төрийн албаны тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Байнгын хорооны дарга Д.Ганбат, төрийн албан хаагчдыг үндэслэлгүй халдаг байдлаас болон учирсан хохирлын талаар тоо баримт бий юу гэсэн асуултыг Ажлын хэсгээс тодруулахад, 2014, 2015 онд шүүхээс үндэслэлгүй халагдсан гэсэн 310 шийдвэрийг гаргасны 222-ыг нь биелүүлсэн юм байна. Шүүхийн 224 шийдвэрээр ажлаас халагдсан иргэнд ажилгүй байх хугацааны нөхөн төлбөрт 1.2 тэрбум төгрөгийг олгосон хэмээгээд тиймээстөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргадагтогтолцоог хэрэгжүүлэх заалт оруулж ирсэн гэлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон юм. Үүний дараа Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй. Ингээд ажпын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Хуралдааны төгсгөлд Иргэний улсын бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Тэмүүжин нар санал хэлсний дараа санал хураапт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.