2016.04.21

Геологийн төв лаборитори ОУ-ын гурвалсан стандартаар итгэмжлэгдлээ

Геологийн төв лабориторийн захирал Н.Тэгшбаяртай ярилцлаа.

Танай лаборитор ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн, гурвалсан стандартаар итгэмжлэгдсэн Монголын анхны лаборитори боллоо гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

Лабориторит тавигдах хэд, хэдэн стандарт бий. Нэгдүгээрт лабориторийн үйл ажиллагаанд ерөнхийд нь тавьдаг ОУ-ын стандарт гэж байдаг. Үүнийг бид хэвшүүлж чадсан. 2012 онд лабориторийн аддистачласан стандартчилсан загварыг зохион бүтээгчийн олон улсын стандартыг хэвшүүлсэн. Харин 2015 оны сүүлээр ур чадварын сорилыг зохион байгуулагч олон улсын стандартыг хангаж чадлаа. Ингэснээр гурвалсан стандартыг зэрэг ханган, хэвшүүлж буй Монголын анхны  лаборитори болсон.  Гурвалсан чанарыг зэрэг хангасан лаборитори дэлхийд тав л байдаг.

Тухайлбал ямар, ямар улсад ийм лаборитори байдаг вэ?

Монгол, АНУ, Франц, Хятад улсуудад бий. Нэгийг хангахад мөнгөн түвшнийх, хоёр стандартыг зэрэг хангахад “gold standard”, гурвыг зэрэг хангасан бол лабориторийн хамгийн дээд түвшинд хүрсэн гэж үздэг. Энэ бол Монголчуудын бахархал.

                  Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү