2016.04.25

СХД-ийн 26 дугаар цэцэрлэг шинэ байртай боллоо

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээлээ.

Тус цэцэрлэг 1955 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан, 100 гаруй хүүхдийг хүлээн авах зориулалт бүхий цэцэрлэг аж. Эрэлт, шаардлагын улмаас хоёр дахин их хүлээн авдаг байжээ.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “19 хороонд нийт цэцэрлэгт хамрагдах 1040 хүүхэдтэй. Гурван цэцэрлэгийн хэмжээнд 700 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Бид уг цэцэрлэгийн өргөтгөлийг дахин барих шаардлагатай. Энэ цэцэрлэг ашиглалтанд орсноор ойр орчмын олон хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна” гэлээ.