Дорноговь салбар “Мэргэжилдээ баярлалаа” өдөрлөг зохион байгуулав
2016.04.26

Дорноговь салбар “Мэргэжилдээ баярлалаа” өдөрлөг зохион байгуулав

ММНБИ-ийн Дорноговь салбар 2016.04.21-ний өдөр “Мэргэжилдээ баярлалаа” нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. 

Өдөрлөгт аймгийн төвийн болон сумдын нягтлан бодогчид оролцлоо. Өдөрлөгт салбарын дарга Б.Төмөрхуяг мэргэшсэн нягтлан бодогчдод зориулан мэргэжлийн үнэ цэнэ болоод мэргэжлийнхээ оргилд хэрхэн яаж хүрэх тухай мэдээлэл, аймгийн Аудитын газрын ахлах аудитор МНБ Ц.Лүндэгмаа Хувь хүний хөгжил харилцааны соёлын тухай сонирхолтой лекц тавилаа. Энэхүү өдөрлөг нь мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдэрсэн, бахархсан, баярласан бас мэдлэгтээ олон зүйлийг нэмсэн сайхан  арга хэмжээ болж өнгөрлөө.

 

Үйл ажиллагааны хүрээнд нийт нягтлан бодогчдын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан ба 9 баг тамирчид хоорондоо өрсөлдлөө. Тэмцээнд 1-р байрыг  ММНБИийн Дорноговь салбар, 2-р байрыг аймгийн ЗДТГ-ын СТСХэлтэс, 3-р байрыг Сайншанд зангилаа-Төмөр зам багууд эзэллээ.