Н.Энхбаяр: Би халаагаа өгмөөр байна
2016.04.27

Н.Энхбаяр: Би халаагаа өгмөөр байна

УИХ дахь МАХН-МҮАН- ын “Шударга ёс” эвслийн бүлгийн өргөтгөсөн хурал өчигдөр боллоо.

“МАНАН-гийн захиалга ба Сонгуулийн хууль” сэдэвт тус хуралд ИЗНН болон УИХ-д суудалгүй зарим намын төлөөлөл оролцож, хамтарсан мэдэгдэл гаргав. Хурлын эхэнд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар “Шинэ хуулийг хэрэглэхэд түвэгтэй байна. Тодорхой бус хууль улс төрийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг та бүхэн харсан. Сонгуулийн байгууллагын зөвлөмжөөр намууд эвсэж сонгуульд оролцох, эсэх нь шийдэгдэж байна. Шинэ хуулиар улстөржилт багасах нь юу л бол.

Сонгуулийн маргааншийдвэрлэх хугацааг багасгасан гэж байгаа ч шүүхийн болон аудитын зэрэг сонгуулийн бус байгууллагын хүчин зүйлийг нэмэгдүүлсэн. “Тойрогжсон” парламент орон нутгийн ажилд хэт хутгалдаж, Монголыг 76 вант улс болгож хувиргана. Олон орон 1993 оноос сонгуулийн тогтолцоогоо эргэн харж, холимог хувилбарыг сонгох болсон ч манайх шиг холимог тогтолцооноос ухарсан улс үгүй. АН болон МАН-ын нэр хүнд унаж байгаа учраас сонгуулийг зуун хувь мажоритар тогтолцоогоор явуулах гэж байна. УИХ дүгнэлтийг хүлээн авснаар Монгол Улс про- порциональ тогтолцоог эгнэгт хүлээн зөвшөөрөхөөргүй болж байна. Улмаар эмэгтэйчүүдийн сонгогдох эрх зэрэг олон зүйл хөсөр хаягдах нь. Цэц МАН-ын хүслийг гүйцэлдүүлж, түүнийг нь АН дэмжлээ. Хоёрхон нам энэ улс орныг удирдах ёстой гэж тэд сурталдаж байна. Аль нэг намд ийнхүү давуу байдал бий болгож байгаа нь дүр эсгэсэн ардчилал” гэлээ.

Дараа нь ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “МАНАН мухардалд орж, сонгогчид хариуцлага тооцох үе     ирэхэд Цэцтэй хуйвалдаж,      захиалгат үйл ажиллагаа    явуулж байна.

Энэ бол үндсэндээ төрийн эргэлтийн   шинжтэй үйл ажиллагаа юм. Тэд өөрсдөөсөө бусдыг улс төрийн тавцангаас шахахыг хүсэж байна. Тэдэнд хариуцлага тооцоход монгол түмэн хамтран тэмцэх ёстой. “Долдугаар сарын Г-ний үйл явдал давтагдахгүй гэсэн баталгаа алга” гэсэн бол МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл “Сонгуулийн тогтолцоо төрийн чадамжтай шууд холбоотой. Ээлжит сонгуулиас зургаан сарын өмнө хуулийг өөрчилж болохгүй гэсэн заалтыг авч хаясан нь зохион байгуулалттай үйлдэл. Энэ бол түүхэн ухралт” гээд пропорциональ болон мажоритар тогтолцооны давуу болон сул талыг тайлбарласан.

Улс төрийн намуудын төлөөлөл болон сэтгүүлчдийн дунд өрнүүлсэн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр оролцогч Доёд “Үндсэн хуулиа л баримтлах ёстой. Пропорциональ тогтолцоог хүлээн зөвшөөрөхийн тулд эхлээд Үндсэн хуулиа өөрчлөх нь зөв” гэхэд МАХН- ын ерөнхий нарийн бичгийн дарга “Шууд сонгох” гэдэг нь сонгогч хэн нэгнээр дамжуулалгүй, өөрөө шууд сонгохыг хэлнэ хэмээн судлаачид тогтчихсон. Тэгэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруу- лах замаар уг асуудлыг шийдэх нь хамгийн сүүлчийн арга зам байж мэдэх юм” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

МҮАН- ын дарга М.Энхсайхан “Сон- гуулийн хуулийг УИХ-аар хэлэлцэж байхад бид 50:50 хувийн холимог тогтолцоо са- нал болгож байсан. Ингэхгүй бол тойргоос сонгогдсон 48 нь жагсаалтын 28-ыгаа голдог юм. Зуун хувь мажоритар тоц толцоогоор сонгууль явуулбал “хуучин” хүмүүс л УИХ-д орж ирнэ. Энэ байддаар УИХ легитимт чанараа алдаж, улс орныг эмх замбараагүй байдал руу түлхэнэ" гээд МАНАН-гийн эсрэг идэвхтэй сөрөхийг дэмжиж буй ч сонгуульд оролцохгүй байхыг ч үгүйсгэсэнгүй. ИЗНН-ын дарга “УИХ- д суудалгүй намууд хүчээ нэгтгэж, бүхий л бололцоогоо ашиглан шахалт үзүүлэх ёстой” гэсэн бол МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар “Эхлээд олон нийтэд тайлбарлах ёстой. Намын нэрээр сонгогдохоос айж байгаа хүмүүс дараа нь яаж баг болж ажиллах юм бэ. Бүхий л хэлбэрээр шахалт үзүүлж, болохгүй бол улс төрийн арга хэрэгслээ дайчлах нь зүйтэй. Ингэхгүй бол ард түмний зовлонгоор төлбөр хийж мэднэ шүү” хэмээв.

Хуралдааны төгсгөлд МАХН-ын дарга Н.Энхбаяр “Аливааг онол болон бодит байдлаас тайлбарлах ёстой. Ардчилсан нийгэмд нэг ч иргэний санал гээгдэх ёсгүй. Тойргоос гарч чадахгүй хүмүүс л мажоритар тогтолцоог эсэргүүцээд байна гэх юм. Би бүх тойргоос биш ч заримаас нь гарах магадлал өндөр хүн гэж өөрийгөө бодож байна. Гэвч би улс төрд шинэ хүмүүс оруулж ирж, халаагаа өгмөөр байна. Гуравхан сая хүнтэй хэрнээ ард түмний 49 хувийн санал болон МАНАН- г дэмждэггүй хүмүүсийн үзэл бодлыг орхигдуулах гэж байна. Цэц яагаад нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргав. Энэ бол улайм цайм МАНАН-гийн захиалга. Аль ч талаас харсан Монголын ардчилалд аюул заналхийлж байна. Цэцийг гэмт хэрэг хийсэн гэж хэлэхэд ч зөөлдөнө. Сонгуулиар хүнийг нь харахаас гадна ард нь буй баг, хамт олныг хардаг. Үүнийг үгүй хийх нь. Ийм бүдүүлэг үйл ажиллагааг таслан зогсоох ёстой. АН, МАН, МАХН нийлээд 49 хувийн дэмжлэг хүлээж байгаа гэсэн судалгаа бий. Тэгвэл үлдсэн 51 хувийн дэмжлэг хүлээж буй бусад нам нийлж, нэгдэх цаг болсон ч байж магад. Уг асуудлаар бүх нам дуугарах ёстой” гэв.