Гэр бүл, хүүхдэд ээлтэй гишүүд
2016.04.27

Гэр бүл, хүүхдэд ээлтэй гишүүд

Гэр бүл бол улс орны анхдагч нэгж.

Гэр бүл, айл өрх болгон элбэг хангалуун бол улс орон баян,  гэр бүл амар амгалан аж төрж гэмээнэ улс орны амьдрал тайван байх билээ. Гэтэл гэр бүл, хүүхэд багачуудад чиглэсэн аливаа асуудал, хууль тогтоомж парламентийн гадна үлддэг гэм бий. Энэ удаагийн УИХ хамгийн олон эмэгтэй гишүүдтэйн хэрээр өнгөрсөн дөрвөн жилд хамгийн олон сургууль цэцэрлэг баригдаж, 2000 оны эхэн үеэс хүлээгдэж дарагдсан хүүхэд, ахмад настны эрх, гэр бүлийн хуулиудыг боловсруулан батлуулжээ. Тухайлбал, энэ удаагийн парламент Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулийн шинэчлэл, Хамтын тэтгэврийн сангийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд, Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэл, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль гэх зэргээр дурьдаж болно.

Тиймээс ч энэ удаагийн УИХ-ын эмэгтэй гишүүдийг хүүхэд, гэр бүлд ээлтэй гишүүд гэж тодорхойлж болох юм.