Батсайхан.Х 2016.04.27 | Телевиз: ЕTV

“Оюутны universal” наадмын ес дэх тэмцээн эхэллээ

Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын Оюутны спортын холбоотой хамтран Оюутны юниверсаль наадмын ес дэх тэмцээнийг  эхлүүллээ.

Тэмцээнд 12 сургуулийн 800 гаруй тамирчид өрсөлдөж байна. Тэмцээний нээлтийн ажиллагаанд ОУ-ын оюутны спортын холбооны гишүүн, Монголын оюутны спортын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан оролцсон юм.

“Universal  наадам эхлээд зургаан сар болж байна. Нийт 10 төрөлтэй, ес дэх төрөл нь сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах оюутны тэмцээн юм. Тэмцээнд нийт гурван мянга гаруй оюутан, тамирчид оролцсон гэж ОУОСХ-ны гишүүн Х.Батсайхан хэллээ.