Сандуй.Ц 2016.04.28 | Сонин: Монголын үнэн

Улаанбаатар хотын удирдлагыг улстөрчид манлайлж, мэргэжлийн мэргэшсэн баг хэрэгжүүлнэ

Улаанбаатар хотын удирдлагыг улстөрчид манлайлж, мэргэжлийн мэргэшсэн баг хэрэгжүүлнэ

Өнөөдөр Нийслэлийн МАН- ын хороо үүсэн байгуулагдсаны 91 жилийн ой тохиож байна. Та бүхэндээ ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

1921 онд Ардын хувьсгал ялсны дараа МАН-ын төв байгууллагын хороо, үүр, хэсгийг нийслэл хүрээ, хөдөө орон нутагт байгуулах ажлын хүрээнд Засгийн газрын, Дотоод яамны, Сангийн яамны, Цэргийн яам- ны, Шүүх яамны, Гадаад яамны гэсэн намын зургаан анги байгуулсан нь хотын намын хорооны үндэс болсон байна. Хотын намын хорооны гишүүдийн анхдугаар хурал 1925 оны дөрөвдүгээр сард хуралдаж намын хорооны гишүүд, дарга тэргүүлэгчдээ сонгожээ. Тэртээ 1925 онд Улаан- баатар хотын намын хороог үүсгэн байгуулсан мөчлөг ирж яваа цагийн өнгийг дуудсан хаврын улиралтай давхацсан нь улс орныхоо төлөө

цохилох зүрхтэй, халуун сэтгэлтэй, алсын хараатай, ухаан бодол тэгширсэн эх орончдын хүсэл зоригийн шийдэл, бодит илрэп байжээ.

Шинээр байгуулсан хотын намын хороо намын эгнээг өргөтгөх, тэдний боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, гишүүд болон хотын иргэдийн дунд намын бодлогыг сурталчилж, тайлбар- лан таниулах соён гэгээрүүлэх ажлыг үндсэн зорилтоо болгож намын үүр хороодыг бэхжүүлэн, гишүүдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд голлон анхаарч ажиллаж байжээ. Үүний зэрэгцээ нам, эвлэлийн гишүүдийн оролцоотойгоор хүрээний хур хогийг цэвэрлэх, ариун цэвэр сахих журмыг боловсруулах, хотын доторх гүүрүүдийг өргөтгөн, засан сэлбэх, усны суваг шуудуу татах, хотыг цэцэрлэгжүүлэх ажлыг санаачлан хийжээ.

Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын намын хороо байгуулагдсан цагаасаа эхлэн намын байгууллагыг бэхжүүлэх, Монгол Улсын хөгжлийг түүчээлэх үйл хэрэгт гишүүд, дэмжигчдийг идэвхтэй татан оролцуулах ажлыг үр дүнтэй манлайлан зохион байгуулж ирсэн байна.

1931 оноос Хотын хөгжлийн бүхий л асуудал хотын намын хорооны анхаарлын төвд байсан төдийгүй олон улсын тогтворгүй байдал, дайн байлдааны эсрэг хандсан таниулга хийхийн зэрэгцээ Зөвлөлтийн улаан армийн ялалтыг тайлбарлан таниулах, хотын иргэдийн дунд Оросын ард түмэнд бүхий л аргаар туслах ажлыг удирдан зохион байгуулж, "Бүхнийг фронтод” гэсэн уриаг биөлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байсан байна.

Монгол Улсын хөгжлийг түүчээлэх үйл хэрэгт гишүүд, дэмжигчдийг идэвхтэй татан оролцуулах ажлыг үр дүнтэй манлайлан зохион байгуулж ирсэн байна.

1945 онд тусгаар тогтнолын санал асуулгад хотын хөдөлмөрчдийн оролцоо чухал үүрэгтэй байсан тул санал авах комиссын даргаар хотын Намын хорооны дарга Сосорбарамыг томилон, хот дотор 34 газар, хотоос гарах гурван зам дээр гарын үсэг зуруулах байр, цэг ажиллуулж, 20784 хүн бүртгэлтэй байснаас 24864 хүний дунд Тусгаар тогтнолын төлөө гарын үсэг зуруулах ажлыг амжилттай зохион байгуулжээ. Үүнээс үзвэл Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулахад Улаанбаатар хотын намын хороо онцгойлон идэвхтэй оролцсон нь түүхийн шаргал хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ.

Хотын намын хороо 1960-аад оны эхэн үө хүртэл нийгмийн хөгжлийн асуудалд манлайлан оролцож байсан бол социализмын бүтээн байгуулалтын үед хотын бүтээн байгуулалт хөгжлийг удирдан зохион байгуулах үүрэг хүлээж, Улаанбаатар хотыг эсгийн хотоос орчин үеийн хот болгож сүндэрлүүлсэн. Нийслэл хот маань “Азийн цагаан дагина” гэж бахархалтайгаар нэрлэгдэх болсон нь Улаанбаатар хотын намын байгууллага, түүний мянга мянган гишүүдийн хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой гэдгийг цохон тэмдэглэхэд бахархалтай байна.

1980-аад оны дунд үеэс Зөвлөлт Холбоот Улс болон социалист нөхөрлөлийн улс орнуудад өөрчлөн байгуулалтын үзэл санаа дэлгэрч намыг шинэчлэх ажлыг намын бүх шатны байгууллагад эрчимжүүлэх намын гишүүдийн санал санаачлагыг Намын

Төв Хороонд хүргүүлж, Бага, Бүгд хурлуудаараа

хотын намын хорооны өөрчлөлт, шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны шинэчлэлийг хийжээ. Энэ нь Улаанбаатар хотын намын байгууллага өөрчлөлт шинэчлэлийг соргогоор мэдэрч,  манлайлан оролцож, өөрөөсөө эхлэн хэрэгжүүлж чадсаны нотолгоо юм.

1990-2012 онд     нийслэлийн МАН-ын байгууллага Улаанбаатар хотыг хөгжүүлэх сонгуулийн мөрийн хөтөлбөр, эх орон ард түмнийхээ үйл хэрэгт чин үнэнч, олон түмэндээ нэр хүндтэй, төв шударга, улс төрийн ноён нуруу сайтай шилдэг гишүүдээ дэвшүүлэн олон түмэнтэй холбоогоо бэхжүүлэн ажилласнаар сонгуульд олонх болж, нийслэлийн засаг захиргааны удирдлагыг мэргэжлийн, мэргэшсэн багаар хэрэгжүүлж ирсэн. Монгол Улсад бүх нийтийн, чөлөөт, ардчилсан долоон удаагийн сонгууль явагдсанаас зургаад удаад нь сонгогчид нийслэлийн МАН-д итгэл үзүүлж, дэмжсэн байна.

Харин 2012-2016 онд орон нутгийн сонгуулийн дүн, Нийслэлийн МАН- ын байгууллагад нийслэлийн Засаг захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх боломж олоогүй хэдий ч өөрт байгаа  мэдлэг туршлагаа тулгуур болюн, чад- варлаг сөрөг хүчин байж, засаглалын алдаа оноог дэнсэлж, нийгмийн сайн сайхан байдлыг бий болгах бодлогын үндсийг хадгалан ажилласан байна.

Иймд Та бидний туулж ирсэн 91 жил бол Монгал Улсын улс төрийн ууган хүчин МАН-ын бүтэц доторх хамгийн том байгууллага болох нийслэлийн МАН-ын хорооны үүсэл хөгжил, төлөвшил шинэчлэлийн он жилүүд, Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, дэвшил хөгжил, сорилт сургамжийн он жилүүд байсан гэдгийг цохон тэмдэглэж байна.

Нийслэлийн МАН-ын хороо өнгөрсөн 91 жилд улс орныхоо тусгаар тогтнолыг батапгаажуулж, нийслэл хотоо бүтээн байгуулж, хөгжүүлэн цэцэглүүлж, хүн ардын сайн сайхан байдлыг бий болгон, өөрчлөлт шинэчлэлийг манлайлан, ардчилал зах зээлийн шилжилтийг амжилттай даван туулахад түүхэн үүрэг гүйцэтгэжээ.

2012 оны УИХ, орон нутгийн сонгуулиас хойш МАН амаргүй бөгөөд хүнд сорилт бүхий нөхцөлд ажиллаж байна. УИХ, НИТХ-д олонхийг бүрдүүлж буй Ардчилсан нам хуулиас гадуур авирлаж, Ардын намын өмч хөрөнгийг хураах, төрийн бэлтгэгдсэн хүний нөөцийг хомрогалон халах, ард түмнээс өгөгдсөн мандатыг булаан авах УИХ, орон нутгийн хурлын гишүүн, төлөөлөгчдийг урвуулан татах, Засаг даргыг хууль бусаар томилох, Ардын Намынхан авилгачид гэсэн кампанит ажил өрнүүлэн баривчлах, цагдан хорих, амь насыг нь бусниулах, намыг дэмжигч бизнес эрхлэгчдийг хавчин дарамтлах, санхүүгийн хувьд доройтуулах, мэдээллийн дарангуйлал тогтоон, болж бүтэхгүй бүхнээ Ардын Нам, өмнөх Засгийн газарт түлхэж, бүтээн байгуулсан бүхнийг үгүйсгэн, бүгдийг анх удаа шинээр хийж байгаа мэтээр сурталчилсаар ирлээ.

Сүүлийн дөрвөн жилд эрх баригчдын явуулсан алдаатай бодлогын уршгаар Ази тивд гайхагдаж байсан Монгалын эдийн засаг тэг зааж, эдийн засгийн хямрал улам гүнзгийрч, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хүрээ их хэмжээгээр хумигдсаар байна. Уйлдвэрлэл, худалдаа, эдийн засгийг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг таатай нөхцлөөр бүрдүүлэн, дотоод нөөц бололцоогао ашиглахын оронд “Чингис”, “Самурай”, “Дим Сам", Хөгжлийн банкны бонд зэрэг богино хугацаатай, өндөр хүүтэй зээл, бонд гаргаж Монгол Улсын түүхэнд анх удаа 22.4 тэрбум төгрөгийн өр тавьж, улс орон, хүн ардаа өрийн дарамтад орууллаа. Эдийн засгийн хямрал гүнзгийрч, ажилгүй, орлогогүй иргэд олширч, ядуурап нэмэгдэн, нийгмийн тэгш бус байдал газар авлаа.

Эрх баригчид хууль тогтоох үйл ажиллагаанд хүч түрэх, дураар авирлах, эрхээ хэтрүүлэх замаар Үндсэн хуулиар баталгаажсан тө- рийн эрх мэдэл хуваарилах зарчмыг үгүйсгэн, үйл ажиллагааны хяналт тэнцвэрийг алдагдуулан, засаглалын хямралаас Үндсэн хуулийн хямралд хүргэх нөхцөлийг бүрдүүллээ. Ийм үед МАН, нийслэлийн намын хороо УИХ, орон нутгийн сонгуульд оролцох гэж байна. Сонгогчдод бий болоод байгаа нийгэм, эдийн засаг, засаглалын хямралыг даван туулж, ард түмнээ ажилтай орлоготой. өр зээлгүй, айдас хүйдэсгүй болгох бодлогыг МАН манлайлан хэрэгжүүлж чадна гэдэгт итгэж найдаж байна. Энэ бол бидний ирэх 90 жилийн шинэ зорилт, үүрэг хариуцлага мөн.

Хотын хөгжлийг хоосон мөрөөдөл, сэтгэл хөдлөл. өоөөсгөл таамаглалд хөтлөгдсөн, өнгөцхөн цэцгийн  мандал, өөдөсхөн хогийн уут, өндөр үнэтэй уулзвар зэргээр төсөөлдөг цаг аль эрт үеэ өнгөрөөжээ.

Саяхан болж өнгөрсөн нийслэлийн МАН-ын хорооны III хуралдаанаар 2016 оны НИТХ-ын сонгуульд оролцох Мөрийн хөтөлбөрийг баталсан. Энэхүү мөрийн хөтөлбөр нь алсыг харж, дундыг ширгээж. ойрыг хийхээр төлөвлөгджээ.

Хотын хөгжлийг хоосон мөрөөдөл, сэтгэл хөдлөл. өоөөсгөл таамаглалд хөтлөгдсөн, өнгөцхөн цэцгийн  мандал, өөдөсхөн хогийн уут, өндөр үнэтэй уулзвар зэргээр төсөөлдөг цаг аль эрт үеэ өнгөрөөжээ. Хотыг улс төрчид манлайлж, хотоо мэддэг мэдэрдэг,  хариуцлагатай,  туршлагатай, тулхтай  мэргэжлийн баг удирддаг юм байна гэдэг түүх үгүйлэгдсээр байна.

Орчин үед хотын хөгжлийн асуудлыг Хот судлалын шинжлэх ухаанд суурилсан даацтай үзэл баримтлалыг үндэс болтож, далайцтай том зургаар харж, давхар давхар нарийн хэмжүүрээр хэмжиж, бодлого чиглэлээ тодорхойлдог болжээ. Хот өөрийн онол, зүй тогтол, загварын дагуу хөгждөг болохыг олон орны хөгжлийн туршлага харуулж байна.

Хотын хөгжил нь Монгол Улсын хөгжлийн нэг гарц гэж миний бие үздэг. Хотын хөгжлийн тухай ярихдаа бид хүнээ дээдлэх үзэлд суурилсан орчин үеийн хотын хөгжлийн шинэ үзэл баримтлалыг дэвшүүлсэн. Энэ бол Аз жаргалтай хотын үзэл баримтлал юм.

Аз жаргалтай хотын үзэл ба- римтлалыг хэрэгжүүлэх арга, үнэлэх шалгуур үзүүлэлтийг тоггоохдоо дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн хотын хөгжлийн; хүний хөгжлийн; эрүүл, аюулгүй байдлын; засаглалын индексийг тооцох зэргээр тогтвортой хөгжлийн асуудалтай холбогдсон юм.

Манай хотын иргэдийг тав тухтай, аюулгүй, тайван орчинд аж төрж, эрүүл хүнсээр хангаж, сэтгэл санаагаар түвшин амгалан амьдрах боломжийг бүрдүүлэхэд энэхүү мөрийн хөтөлбөрийн үзэл санаа чиглэгдсэн юм. Бид нийслэлийг эдийн засгийн болон засаглапын хямралаас гаргаж, өсөлтийг бий болгоно. Үүний тулд Ажпын байр бий болтож, амьжиргааны түвшинг дээшлүүлэн хамгаалж, Нийслэлийн эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлж, Санхүү, бизнес хөрөнгө оруулалт, хотыг бүрдүүлэгч салбаруудын хөгжлийг түргэтгэж, Нийслэл хотын байршил, суурьшлын зохицуулалтыг зөв хангаж, Орон сууцны бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлнэ.

Үүнийг тунгалаг, шударга, шуурхай, мэргэжлийн баг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл нийслэл хотыг мэргэжлийн, мэргэшсэн тогтвортой, тууштай удирдлагын баг цаашид авч явах болно. Энэ баг нь үйл ажиллагаагаа төсвийн үр ашиггүй зардлыг хязгаарлан, хэм- нэптийн торимд шипжин, төсвийн төлөалөлтийг сайжруулах, нэгдмэл байдлыг хангах, төрийн байгуул- лагуудын ажил үүргийн давхардпыг арилгах, төрийн албан хаагчдыг ур чадвараар нь сонгон ажиллуулах, иргэдэд бүх талын мэдээлэл хүргэж, оролцоог нь хангаж ажиллана. Ингэж ажилласнаар бид, нийслэл хот доорхи үр дүнд хүрсэн байна:

Нийслэл хотын хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлнэ.

*               Хотын хөгжлийн талаар багц хууль, дүрэм батлуулж эрх зүйн орчин сайжирна.

*               Нэг өрх нэг орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж, Аэро Улаанбаатар шинэ хот, дагуул хот, дэд төвүүдтэй болсон байна.

4,             Гэр хорооллын өрхийн дийлэнх нь өмчилсөн газартаа дулаан, цэвэр, бохир усны системтэй, ажлын байртай, тохилог амины орон сууцтай болно.

б.Гэр хорооллын өрхийн халаалтыг хуримтуулсан дулаан, халаах төхөөрөмжөөр шийдвэрлэн, агаар хөрсний бохирдлыг бууруулж, Утаагүй хот-2020 төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

  1. Гэр хорооллын дахин төлөвлөл- тийн эрх зүйн зохицуулалтыг бүрэн хангаж, хохирсон газар өмчлөгчийн эрхийг хамгаалах арга хэмжээг авсан байна.
  2. Давхар зам, олон түвшний огтолцол бүхий зам, газар доорх болон дээрх зогсоол барьж, гарааш зогсоолыг нэмэгдүүлж, бөглөрөлгүй хот, бухимдалгүй нийслэл болно.
  3. Хотын цэвэр ус, дэд бүтцийн хангамж сайжирсан байна.

Э.Эдийн засгийн болон засаглалын хямралыг зогсоож, өсөлтийг хангаж, өрийн дарамтаас ангижирсан байна.

Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ.

МАН-ын гишүүд, дэмжигчид ээ.

УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгууль болгоход 63 хоног үлдлээ. Та бидэнд улс орны нийтлэг эрх ашиг, үндэсний тусгаар тогтнол, нийслэл хотын хөгжил цэцэглэлт, хүн ардын сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө энэ удаагийн сонгуульд ялалт байгуулахаас өөр арга зам алга.

Манай намд улс орноо хүнд байдлаас гаргаж байсан түүхэн туршлага, сургамж бий. Ултай үндэстэй бодлого , хөтөлбөр бий, мэргэшсэн, хариуцлагатай, чадвартай хүний нөөц бий, ард иргэдтэйгээ хамтарч ажилладаг итгэл зүтгэл бий.

Эв нэгдэлтэй, чиглэсэн зорилготой, чин эрмэлзэлтэй байж, цуцалтгүй зүтгэвээс улс орноо өрөөс, эдийн засгаа хямралаас, иргэдээ ядуурлаас,  төрөө дампуурлаас аварч чадна.

Анхаарал хандуулсанд баярлалаа.