“Эмнэлэгт төсөвт найдаж бус, зорилтдоо тулгуурлаж хөгжих ёстой”
2016.04.29

“Эмнэлэгт төсөвт найдаж бус, зорилтдоо тулгуурлаж хөгжих ёстой”

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт баталсан.

Тус хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Батцогт, Л.Энх-Амгалан болон ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ. Хуулийг санаачлагч, ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа “Эрүүл мэндийн тухай хуульд “Монгол хүний эрүүл мэнд төрийн онцгой анхааралд байх ёстой” гэж заасны дагуу энэ хуулийн үзэл баримтлалыг боловсруулсан.

Уг салбарын шинэчлэлийг бид хууль, эрх зүй, санхүү, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж болон хүний нөөцийн шинэчлэл гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр харж байгаа. Эрх зүйн орчны шинэчлэлийн чиглэлд өнгөрсөн дөрвөн жил чухал алхмууд хийсэн. Эмнэлэг боломждоо тулгуурлаж хөгжих ёстой. Хуульд эмнэлгийн тусламж, үйлчилгээг яаж зохион байгуулах, хэрхэн санхүүжүүлж, хянах вэ гэдгийг нарийвчлан тусгасан. Эмнэлэг сайн ажилладаг эмчдээ, олон жил ажилласан ажилласан ажилтандаа хэдэн төгрөгийн цалин, урамшуулал өгөх вэ гэдэг нь хязгаарлагдмал явж ирсэн.

Үүнийг уг хуулиар нээсэн” гэв. Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт уг хуулиар эмнэлгийн байгууллагыг улс төрөөс хараат бус болгож, боловсон хүчний болон санхүүгийн эрхийг нэмэгдүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах бололцоог нээж буйг онцолсон.