МАН шинэчлэгдэж байна
2016.04.29

МАН шинэчлэгдэж байна

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Ойрын  үед болж буй үйл явцтай холбоотойгоор ярилцлагаа эхэлье. Пропорциональ тогтолцоог үгүйсгэсэн Цэцийн дүгнэлтийн талаарх таны байр суурь юу вэ?

-Үндсэн хуулийн цэцээс УИХ-д гишүүнийг намын жагсаалтаар сонгох заалтыг хүчингүй болгосон нь зөв. Нийгэм, иргэд үүнийг хүсэж байгаа. Гэхдээ цагаа олсонгүй. ‘Тэнэгийн ухаан хойно” гэдэг л болчихлоо. Өмнө нь энэ талаар ярьж л байсан. Сонгууль хаяанд тулчихсан, нэр дэвшигчдийг тодруулахад хэдхэн хоног үлдсэн байна. Тойргийг сонгуулиас 150 хоногийн өмнө тогтоох ёстой байхад ингэж шийдсэн нь сонгуульд сөргөөр нөлөөлж болзошгүй. Энэ нь Цэц Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх чадамжгүй болсныг харуулж байна. Цэц улс төрийн нөлөөллөөс ангид байж чадахгүй байгаа нь гишүүдийнх нь ёс суртахуунтай холбоотой. Нөгөө талаар тэднийг улс төрийн шалгуураар томилсонтой ч холбоотой байх.

-Зуун хувь мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь бараг тодорхой болж байх шиг. Мажоритар дотроо чухам ямар хэлбэрээр явуулах вэ гээд хэдийнэ маргаад эхэлчихэж. Та алийг нь дэмжиж байна вэ?

-Үндсэн хуулийнхаа зарчимд баригдаж, түүнд л Сонгуулийн хуулиа нийцүүлэх ёстой. Иргэд УИХ дахь төлөөллөө нууцаар, шууд сонгоно гэснээс нам сонгоно гэж Үндсэн хуульд заагаагүй. Тэгэхээр сонгуулийг томсгосон тойрогт мажоритар хэлбэрээр явуулах нь зүйтэй. Тойргийг жижигрүүлбэл мөнгөний нөлөөлөл нэмэгдэхээс авахуулаад олон асуудал үүснэ. Ингэвэл хүмүүсийн хэлээд байгаачлан ухралт болно.

-Ээлжит сонгуулиас хоёрхон сарын өмнө өөрчлөгдөхөөр буй энэ тогтолцоо бие дааж нэр дэвших хүмүүст хэр ээлтэй байх бол. Цэц дүгнэлт гаргахаас өмнө Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн бие даагчийн тоо түүхэнд байгаагүй өндөр байсан. Тэгээд ч та бие даагчдын дуу хоолойг хүргэх гэж МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн гэж байсан.

-‘Х.Болорчулуун гйшүүн бид хоёр бйе даагчид мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өгөхөөс хоёрхон хоногийн өмнө МАН- тай хамтарч сонгуульд оролцохоор шиидсэн. Түүнээс өмнө Ахмадын чөлөөт холбооны Г.Баасангаас өөр хүн бие даагчийн хувиар хамтарч сонгуульд оролцох талаар яриагүй. Тэгээд ч сурталчилгааны хугацааг маш давчуу байдлаар хуульчилсан Сонгуулийн хуультай байхад бие дааж нэр дэвших зоригтой хүн гарч ирэхгуй гэж ойлгосон. Гэтэл бие дааж өрсөлдөхөөр харьцангуй олон хүн хөтөлбөрөө хүргүүлсэн байна. Энэ нь нэг талаар зарим хүн намаасаа нэр дэвших боломж хайсан хэрэг байж болох юм. Мөн намыг нь бүртгэхгүй байх гэж бодоод хамтран нам байгуулах гэж байсан 40 гаруй хүн бий гэж сонссон. Чөтгөр бүү мэд. Уг нь бие даагч улс төрд хэрэгтэй гэж бодсон бол бидэнтэй уулзмаар юм.

-Одоогийн УИХ-д гурван хүн бие дааж сонгогдсон ч өдгөө бүгд аль нэг намд харьяалах болсны шалттаан юу юм бол?

-Бид гурав нам байгуулж, бие даагчдыг нэгтгэн сонгуульд оръё гэсэн бодолтойгоор өмнө нь бие дааж дэвшиж байсан хүмүүстэй хамтарч нам бүртгүүлэх гэж хоёр ч удаа оролдоод бүтээгүй. Дээд шүүхийнхэн “Дээрээс бүртгэж болохгүй гээд байна” гээд аргаа барсан тайлбар өгсөн байсан. Ингэж байтал бие дааж нэр дэвшвэл хоёр дахин бага сурталчилгаа хийхээр заасан Сонгуулийн хуультай болчихсон. Шинэ хуулиар сурталчилгааны хугацааг маш богино зааж, “хөл сайтай” намуудад илүү боломж олгосон. Дараа нь С.Ганбаатар маань нам байгуулж, сонгуульд оролцох нь үр дүнтэй гэж үзэн, сонголтоо хийсэн. Бид хоёрт бие дааж нэр дэвших бодол саяхньп' хүртэл байсан. Гэтэл иргэд маань “Шийдвэр гаргах түвшинд бие даагчид цөөдөж байна” гэсэн. Мөн гишүүнчлэлтэй байсан нам маань сонгуульд хамтрах санал тавьсан нь ингэж шийдэхэд нөлөөлсөн.

-МАН-ын гишүүнчлэлээ сэргээхэд хүргэсэн хүчин зүйл ердөө энэ гэж үү. Та хоёрт тойрог амлаж, Удирдах зөвлөлийн гишүүн болгоно зэрэг амлалт өгсөн учраас ийм шийдвэрт хүрсэн гэж тайлбарлах хүмүүс ч байна.

-Энэ алхмыг хийхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, бидний гишүүн байсан намаас сонгуульд хамтарч оролцох санал тавьсан. Энэ нь нэг талаар өмнө зөрчилдөж байсан асуудлуудаар нам нээлттэй болсон гэсэн үг юм. Биднийг дэмжигч олон түмний эрх ашгийг намын бодлогын түвшиндээ авч үзэхийн тулд намайг Удирдах зөвлөлд багтаасан. Үүнийг бид МАН шинэчлэгдэж байна гэж харсан. Мөн бидэнтэй мөр зэрэгцэн Оюутолгойг ашигтай гэрээгээр ашиглая гэж явсан Б.Бат-эрдэнэ гишүүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нь МАН-ын талаарх бодлыг маань бага багаар өөрчилсөн.

Хоёрдугаарт, хамтрах саналын тухайд сонгогч, иргэдээсээ судалгаа авч үзсэн. Дийлэнх нь бие даагчид шийдвэр гаргах түвшинд цөөдөж байна гэсэн. Энэ нь Сонгуулийн тухай хуулиар бие даагчид болон шинэ улстөрчдийг хавчсантай хобоотой байх. Бид хоёрьга хувьд олон түмэн мэдэх учраас саадгүй гарна л даа. Өөрөөр хэлбэл, ирэх парламентад бие даагчдын тоо нэмэгдэх магадлал муу учраас та бүхэн цөөднө гэж иргэд, сонгогчид хэлсэн. Гуравдугаарт, бидний ард буй дэмжигчдийн санал, бодлыг мөрийн хөтөлбөртөө тусгахаа амласан нь чухал байсан. Энэ хүрээнд, нэн тэргүүнд намын нэрийн ард жагсаалтаар сонгохгүй байхад санал нэгдсэн. Мөн эдийн засагт аюул болж буй өрийг төлөх схем, эрсддийн сан бий болгох асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгуулсан. Эдийн засгийн хямралыг даван туулах арга зам, хөгжлийн бодлогьга асуудлаар байр сууриа нэгтгэсэн. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүшш үнийн хэлбэлзлээс хамааралгүй, тогтвортой хөгжлийн

загварыг, шавхагдашгүй баялаг болсон мал аж ахуйд суурилсан хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийг аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх замаар бий болгоно гэж төсөөлж байна. Энэ чиглэлд МАН өмнө эрх барьж байхдаа баталсан “Монгол мал” хөтөлбөр, Мал аж ахуйн талаар төрөөс баримтлах боддогын баримт бичгийг үргэлжлүүлэн эрчимтэй хэрэгжүүлэх нъ зүйтэй гэж үзсэн байгаа. Энэ мэт асуудлаар бидний байр суурь нэгдэж, мөрийн хөтөлбөрт тусгасан. Дөрөвдүгээрт, тохиролцсон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боловсон хүчний нөөцийн хувьд МАН бусад намаас давуу талтай. Мөн нэгдсэн, цул, эв нэгдэлтэй нам байх чиглэл рүү явж байгаа нь хямралаас гарахад эергээр нөлөөлөх нэг хүчин зүйл юм. Эдийн засгийн хямралын хажуугаар улс төрийн шөргөлцөөн нэмэгдэхээр гэр орноо шатаачих гээд байгааг ч бас бодолцсон.

-Танай намын мөрийн хөтөлбөр хэр чамбай болсон бэ?

-Ирэх сонгуульд ялалт байгуулах намыг ямар эдийн засгийн нөхцөл байдал хүлээж байгааг хүн бүхэн төсөөлж байгаа. Ажил эхлээд л хэдэн зуун сая ам.долларын өр төлж эхэлнэ. Ийм нөхцөлд их л сайн бодож, тооцож, төлөвлөсөн хөтөлбөр хэрэгтэй шүү дээ. Энэ талаас нь нэлээд бодолцсон юм байна гэж санагдсан. Хугацаа тулсан байсан учраас бид хоёр хөтөлбөрт саналаа тусгах тал дээр л илүү анхаарсан.

-МАН-ыг олон нийтийн нам байж чадахгүй байсан учраас өнгөрөгч сонгуулиар бие дааж нэр дэвшсэн гэж байсан. Одоо гишүүнчлэлээ сэргээсэн нь танай нам энэ чиглэлд ахиц дэвшил гаргасан гэсэн үг үү?

-Дээр би хэлсэн шүү дээ. Намын дарга Бага хурал дээр “Бидний дэмжигч олон түмний эрх ашгийг намын бодлогын түвшинд авч үзнэ” гэж хэлээд бидний төлөөллийг намын Удирдах зөвлөлд багтаасан. Үүнийг бид МАН шинэчлэгдэж байна гэж харсан.

-Та МАН-ын одоогийн удирдлагын бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна гэсэн. МАН-ын дарга М.Энхболд МАН, МАХН энэ сонгуульд эвсэж чадаагүй ч цаашид нэгтгэхийн төлөө зүтгэхээ мэдэгдсэн. Та үүнийг дэмжиж байна уу?

-Энэ асуудал эцэслэгдээгүй гэж бодож байна. Дээгүүрээ тохирч чадаагүй ч гишүүд, дэмжигчид нь доогуураа эвсэж, нэгдэх үйл явц  өрнөж магадгүй.