2016.04.29

ОБЕГ хүндтэй үүргийг хүлээн авч, зохион байгууллаа

Монгол Улсад Генерал цол бий болсны ойг жил бүрийн дөрөвдүгээр сард тэмдэглэдэг уламжлалтай.

ОБЕГ-аас Монгол Улсад Генерал цол олгож эхэлсний 72 жилийн ойн арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгуулж, генералуудад хүндэтгэл үзүүллээ.

Жил бүрийн 4 дүгээр сарын 28 бол Монголын генералуудын өдөр. 1944 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж  эхэлсэн.  Энэ жилийн ОБЕГ энэхүү хүндтэй үүргийг хүлээн авч, зохион байгуулж байна” гэж ОБЕГ-ын дарга Бригадын генерал Т.Бадрал хэллээ.