Эрдэнэчимэг.Л 2016.05.03 | Телевиз: Eagle TV

Хүүхэд харах үйлчилгээ СХД-т нээгдлээ

СХД Хүүхэд харах үйлчилгээгээ албан ёсоор нээлээ.

Тус дүүрэгт цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа есөн мянган хүүхэд байна гэсэн судалгаа бий. Эдгээр хүүхдүүдэд 470 сургагч багш шаардлагатайгаас одоогоор 170 багшийг бэлджээ.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Дөрөвдүгээр сараас улсын төсвөөс Хүүхэд харах үйлчилгээнд зориулсан санхүүжилтийг олгож эхэлсэн. Энэ хууль хэд, хэдэн чухал ач холбогдолтой” гэлээ.