Баярсайхан.Г 2016.05.03 | Телевиз: NTV

Оюутнууд эрүүл, аюулгүй орчинд суралцах хэрэгтэй

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Ховд аймагт ажиллах үеэрээ оюутны дотуур байрны засвар болоод, Хөдөлмөрийн хэлтсийн байрны асуудлыг шийдвэрлэсэн байна.

Хөгжил коллежийн хувьд Ховд болон Баян-Өлгий, Увс аймгийн залуусыг мэргэжилтэй болгоход чиглэгдсэн томоохон сургууль. Тус сургуулийн барилга олон жилийн эдэлгээний явцад хуучирч муудан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон байжээ.

“Оюутнууд аюулгүй, эрүүл орчинд амьдарч, суралцах хэрэгтэй. Тиймээс оюутны дотуур байрны дээврийн засвар гэх мэт олон засварын хөрөнгө, мөнгөний асуудлын эх үүсвэрийг шийдэж өглөө” гэж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэллээ.