Энхтайван.Н 2016.05.04 | Сонин: Өнөөдөр сонин

Манайх ОХУ-ын зах зээлийг нээж чадвал хямралаас гарч чадна

Манайх ОХУ-ын зах зээлийг нээж чадвал хямралаас гарч чадна

Монголын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэгийн тэргүүн, эдийн засагч Н.Энхтайвантай ярилцлаа.

-Монголын эдийн засаг хүнд байна. Хямралаас гарах гарц нь юу вэ гэдгээс ярилцлагаа эхэлмээр байна?

-Эдийн засгийн хөгжлийн гарц гэхээр юун түрүүнд Монгол Улсыг хөгжүүлэх эдийн засгийн маш зөв бодлого хэрэгтэй байна. Улс орон зөв бодлого дээр суурилж байж хөгждөг. Бодлого байгаад мөнгөгүй бол, хөрөнгө, мөнгөтэй байгаад боддогогүй байвал улс орон хөгжихгүй. 2011, 2012 онд манай улс түүхэндээ хамгийн их мөнгөтэй байсан. “Чингис”, “Самурай”, Хөгжлийн банкны бонд, Монголбанк өөрсдөө дөрвөн их наяд төгрөг хэвлэсэн гээд тоочвол олон. Бодлогогүй явснаас эдийн засаг унаж, хөрөнгө оруулагчид ч үргэдэг юм байна. Бодлоготой орон хөгждөг бэлэн жишээнүүд бий. Хөгжиж буй орныг авч үзвэл, бүгд хатуу боддого, төлөвлөгөөний дагуу явж ирсэн байдаг. Хамгийн ойрын жишээ гэхэд Казахстан, Вьетнам, Камбож асар өндөр хурдтай хөгжиж байна. БНХАУ-ын хөгжлийн туршлагыг бид сайн судлах ёстой. Эдгээр орон сүүлийн 25 жилийн дотор асар хурдацтай хөгжиж байна. Энэ бол зөв бодлогын үр дүн.

-Манай эдийн засаг зөв бодлогогүй учраас хөгжиж чадахгүй байна гэсэн үг үү?

-Дээрх улс орнууд мөнгөгүй байгаад хөгжсөний гол нууц нь зөв боддого хэрэгжүүлснийх. Гэтэл Монголд сонгуулиас сонгуулийн хооронд л хөтөлбөр гаргаад байдаг. Үүндээ хариуцдага тооцож, алдаа дутагдлыг нь ярьдаггүй. Хөтөлбөр гэдэг лоозонгийн өнгө аястай яваад байдаг. Энэ байддыг эхний ээлжинд өөрчлөх ёстой. Дараа нь эдийн засгийн холбогдох арга хэмжээг авах хэрэгтэй юм. Монгол Улс маань өнөөдөр мөнгөгүй болчихлоо. Одоо эдийн засгийг сэргээх, мөнгө олж ирэх гурван үндсэн гарц байгаа.

Нэгдүгээрт, гадаадаас зээл авах, хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалт. Гэтэл нэгдүгээр гарц нь Монголын хувьд хаалттай гэж хэлж болно. Асар их өртэй болчихсон. Бид дахиад өр тавиад зээл тавих юм бол Монголын ард түмэн дааж давшгүй их өрөнд орно. Гадаадын хөрөнгө оруулалт өнөөдөр Монголоос зугтчихсан байгаа үед дахин татах ямар арга хэмжээ байна вэ гэдэгт бид анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Хөрөнгө оруулалт гэхээр дан гадаадынх гээд ойлгоод байж магадгүй. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхээр дотоодын хөрөнгө оруулалт өөрсдөө нэмэгддэг юм. Ганц жишээ татахад “Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт орж ирэхээр түүнийг дагаад олон зуун ажлын байр бий болж, дотоодын олон арван компани ханган нийлүүлэлт хийнэ.  Ингэж байж эдийн  засаг маань сэргэх  гарцтай болно. Гурав дахь' гарц нь дотоод  зах зээлээ хамгаалах, гадаад зах зээлийг нээж өгөх.

-Гадаадын хөрөнгө оруулалт гэхээсээ өмнө бид эхлээд дотоодынхоо хөрөнгө оруулалтад анхаарах ёстой гэж хэвлэлд өгсөн ярилцлага тань анхаарал татсан. Манайх энэ асуудал дээр анхаарахгүй явж ирсэн шүү дээ.

-Дотоодын хөрөнгө оруулаптаа аль салбарт оруулбал илүү боломжтой вэ. Үүний дараа гадаадын нэмэлт хөрөнгө оруулалтыг аль салбарт оруулах вэ гэдгййг маш тодорхой болгох шаардаагатай. Өнөөдөр дотоодын хөрөнгө оруулалт ярихад нэн түвэгтэй байна. Учир нь, дотооддоо бид бүгд өр зээлтэй өөрсдөө хөрөнгө оруулах боломжгүй байна. Бид эхлээд дотоодынхоо зах зээлийг хамгаалсан байх ёстой.

Өөрөөр хэлбэл, бид гадаадаас ижил төстэй бараа бүтээгдэхүүн худалдаж авахгүйгээр дотоодод байгаа үйлдвэрлэлээ сэргээх, нэмэгдүү- лэхэд анхаарч хөрөнгө оруулалт татах шаардаага байна. Бид гадаадаас хэрэглээнийхээ 90 хувийг худалдан авч байгаа. Хүнсний бүтээгдэхүүнийг бид дотооддоо хангах ёстой. Бид гахай, тахианы мах, хүнсний болон нарийн ногоо, жимс жимсгэнийг импотоор авах бус, дотооддоо үйлдвэрлэмээр байна. Ийм боломж манайд байгаа. Түүнчлэн энэ онд гурилын нийт хэрэглээнийхаа 50 хувинг гадаадаас авах нөхцөл үүсчихлээ. Бид гадвьах авах энэ мэт бүтээгдэхүүнээ хязгаарлаж багасги чиглэлд анхаарах ёстой.

-Үйлдвэрлэсэн бүгээгдэхүүнээ хаана яаж худалдаалах юм бэ гэх бодлого манайд алга

-2014 онд Дэлхийн худалдааны байгууллага Монгол Улсын худалдааны бодлогод дүгнэлт хийсэн юм. Тэр дүгнэлт илтгэлд “Монгол Улсад дотоодынхоо зах зээлийг хамгаалсан худалдааны бодлого алга.

Өөрөөр хэлбэл манай төр засаг дотоодын зах зээлээ хамгаалах бодлогогүйбайна” гэж дүгнэсэн. Монголд Худалдааны яам, бодлого, хууль байхгүй байна. Орж ирсэн хөрөнгө оруулалтууд Монгольш зах зээлийг харж орж ирэхгүй. Монгол Улс гадагшаа хэр их бараа гаргах боломжтойг хардаг. Монголын зах зээл маш жижиг. Бид гадаадын үйлдвэрлэл гэхээсээ илүү Монголын эдийн засаг гэдэг дээр тогтож ярих ёстой. Монголын нэрийн бараа болоод гадагшаа гаргах түүхий эдийн бааз суурь нь бидэнд байгаа. Манайх хуурай сүү, бяслаг импортоор авч байна. Монгол бяслагийг дэлхийд стандартад нийцэхүйц хэмжээнд боловсруулаад гаргахад асар том боломж, зах зээл тэнд байна. Манай хамгийн ойрын зах зээл бол ОХУ. Тус улсад өндөр хөгжилтэй Америк, Европын орнууд, Япон, Солонгос шиг өндөр стандарт хараахан гаргаагүй байгаа. ОХУ-ын зах зээлд тавьдаг стандарт, шаардаагыг хангасан бараа бүтээгдэхүүнийг бид Монголдоо үйлдвэрлээд эхний ээлжинд тус улс руу бараагаа гаргах том зорилт тавих ёстой. Энэ бол хамгийн түрүүнд хийх бодитой алхам.

-Монгол Улс өрийн дарамтад орсон гэлээ. Ирэх онуудад “Чингис”, “Самурай” бондын төлбөрийг төлнө. Энэ бүхнийг төлөх эх үүсвэр одоогоор алга. Үр өгөөжөө өгөх төсөл, хөтөлбөрт зарцуулна гэж байсан ч салхинд хийсгэчих шиг боллоо. Одоо яах вэ?

-Монгол Улс 22.3 тэрбум ам.долларын гадаад өртэй байна. Өрийн хэмжээ дахин нэмэгдвэл Монголын өмнө дааж давшгүй дарамт учирна. “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, дотоодод гаргасан өрийн бичиг гээд яривал асар их өр хүлээж байна. 2017 оноос өрөө төлж эхэлнэ. 2017 онд Хөгжлийн банкны 580 сая, 2018 оны нэгдүгээр сард “Чингис” бондын 500 сая ам.долларыг төлнө. 2022 онд “Чингис” бондын үлдэгдэл нэг тэрбум ам.доллар, “Самурай” бондыг хамтад нь төлнө. Эдгээр нь эдийн засагт асар том дарамт. Үйлдвэрлэлээ хөгжүүлж, экспортын хэмжээг нэмэгдүүлж байж л төлөх ёстой. Тиймээс бид дахин шинээр зээл авахгүй хатуу зарчим дээр тогтох хэрэгтэй юм. Эхлээд өрөө төлөх зарчим баримтлах нь зүйтэй. Дахин зээл авч болно. Гэхдээ өмнөх шиг бага хүүтэй авч чадахгүй. Зээлжих зэрэглэл буурсан. Хүүгийн хэмжээ ихэсч, маш хатуу нөхцөлтэй болно. Өрийг өрөөр дараад хэсэг амсхийх ч дараа ирэх дарамт бүр их. Өрийг өрөөр төлөх асуудал түр зуурын амиа аргацаасан явдал.

-Өрийн удирддагын тухай хууль баталсан ч дагаж мөрдөхгүй нэмж өр тавьсаар л байна шүү дээ.

-Өрийг төлөхийн тулд экспортын хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Түүгээр орж ирсэн мөнгөөр л өрөө төлнө. Өөр хувилбар байхгүй. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт татах ёстой. Үүнд онцгой анхаарах бас нэг зүйл бий. Монгол Улсад үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн гадаадынхны стандарт шаардаагыг хангасан байх ёстой. Тэгж байж экспортод гаргана. Бид өнөөдөр

7200 гаруй бүтээгдэхүүнийг Европын зах зээлд татваргүй гаргах эрхтэй. Гэтэл нэг ч бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байна. Японтой Эдийн засгийн түншлэлийнхэлэлцээр байгуулсан. Монголын бараа бүтээгдэхүүн Японы зах зээлд гарахад татваргүй. Гэтэл Японы стандарт хангасан нэг ч бүтээгдэхүүн гаргаж чадахгүй л байна. Ойр байгаа Япон, Солонгост ядаж нэг барааг чанарын өндөр түвшинд хийгээд гаргавал бид мөнгө олох боломжтой. Энэ чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалт татаад ажиллавал өрөө дарж чадна.

-ОУВС-ийн “Stand by” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөл байдал үүссэн юм уу?

-Санхүүгийн эрх чөлөөгүй болно гэсэн үг. Бид өөрсдөө мөнгөө зарах эрх мэдэлгүй болно. Эдийн засаг уналтад ороод өөр ямар нэг арга байхгүй болсон үед уг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Манайд авахаас өөр аргагүй нөхцөлд хүрсэн гэхэд болно. Бүр энэ байдал өнгөрсөн оноос бүрдсэн. Валютын ханшаар жишээ татахад бүх зүйл тодорхой байна. Гурван жилийн өмнө нэг сая төгрөгийн цалинтай хүн түүнийгээ долларт шилжүүлэхэд 770 болж байсан. Одоо 480 гаруй ам.доллар болж байна. Энэ нь эдийн засаг суларч, ханш яаж унаж байгааг харуулж байгаа юм. Эдийн засгаа хөгжүүлье гэдэг зургаа гаргаагүй байна. Зураггүй эдийн засаг хэзээ ч цааш явахгүй. Үүнээс гарах бодаого, хөтөлбөр маш тодорхой байх ёстой.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг дахин татахын тулд боддого маш тодорхой байх ёстой гэж та ярьсан байсан. Тэр нь ямар бодлого байх юм бэ?

-Гадаадын хөрөнгө оруулалт маш эмзэг. Хэн нэгэн албан тушаалтны үгнээс хөрөнгө оруулагчид үргэдэг. Нэг хуулийн алдаатай зүйл заалт, засаг төрийн тогтворгүй байдлаас ч шалтгаалж байна. Зарим нэг улстөрчийн хоосон амлалтаас ч болгоомжлох нь бий. Гадаадын хөрөнгө оруулалт буураад байгаа шалтгааныг хамгийн түрүүнд оношлох ёстой. Хөрөнгө оруулалтад нөлөөлөх хамгийн том хүчин зүйл нь итгэлцэл.

Итгэлцлийн асуудал Монголд байхгүй болчихоод байна. Итгэлцдийг нэмэгдүүлэх шаардлага бий. Хоёрдугаарт, нийгмийн орчин гэж байдаг. Гадаадын хөрөнгө оруулагч Монгол Улсад эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаагаар хангагдах ёстой. Энэ асуудал Монголд хангагдаагүй байна. Гуравдугаарт, хууль эрх зүйн орчин. Гадаадын хөрөнгө оруулагч орж ирэхгүй байна гэдэг манай хууль эрх зүйн орчин болохгүй байгаагийн шинж. Бид Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлээд байдаг. Гэтэл хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна гэсэн үг. Хууль эрх зүйн орчныг гадаадын хөрөнгө оруулагч орж иртэл нь сайжруулах ёстой.

-Ярилцсанд баярлалаа.