Эрдэнэчимэг.Л 2016.05.04 | Телевиз: МҮОНТВ

80 гаруй иргэн хүүхэд харах үйлчилгээг явуулж эхлээд байна

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

СХД-т Хүүхэд харах үйлчилгээг эрхэлж байгаа иргэдэд гэрчилгээ олголоо. Энэ дүүрэгт хичнээн хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна вэ?

Гурван жилийн өмнө СХД-т нийт цэцэрлэгт хамрагдах ёстой 2-5 насны 20 мянга гаруй хүүхэд байснаас 10 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 22 цэцэрлэгийг барьж, ашиглалтанд оруулан гурван мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдсан. Гэвч есөн мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй л байна. СХД-т шилжилт хөдөлгөөн маш их байдаг. Цэцэрлэг хичнээн барьсан ч хүүхдийн тоо эрс нэмэгдэж байна. Монгол Улсын цэцэрлэгийн насны нийт хүүхдийг хамруулахын тулд нэг их наяд төгрөгөөр цэцэрлэг барих шаардлагатай болж байна.  Хүүхэд харах үйлчилгээнд зарцуулахаар төсөвт 10 тэрбум төгрөгийг суулгуулсан. Энэ мөнгөөр 10 мянган хүүхэд,  уг үйлчилгээнд хамрагдана.

Хувьсах зардлын хувьд?

Хүүхэд харах үйлчилгээнд зөвхөн хувьсах зардлыг л тооцож байгаа. Сард нэг хүүхдэд 116 мянган төгрөг оногдож байна.

Өнөөдрийн байдлаар 80 гаруй иргэн хүүхэд харах үйлчилгээг явуулж эхэлсэн.  

      Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү