Улсын нѳѳцѳѳс буудайн 5000 тонн үр гаргахаар боллоо
2016.05.04

Улсын нѳѳцѳѳс буудайн 5000 тонн үр гаргахаар боллоо

ОБЕГ-ын улсын нѳѳцийн салбарт хадгалагдаж буй 5000 тонн үрийг тариаланчдад олгож, шаардлагатай үрийг бүрдүүлэхээр болжээ.

Уг асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Буу­дайн үрийг тодорхой нѳхцѳлтэйгээр олгох бѳгѳѳд энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор нѳхѳн төлүүлэх юм байна. Энэ жил ул­сын хэмжээнд 322.900 га-д үр тариа, үүнээс 301.500 га-д улаан буудай тарьж, 328.000 га-д уринш боловсруулж бэлтгэн, 386.300 тонн ургац хураан авахаар тѳлѳвлѳѳд буй. Энэ хэмжээний ургац буудайн 48.000 тонн үр шаардлагатай байгаагаас 35.500 тонныг дотооддоо бүрдүүлжээ.

Үүнд улсын нөөцийн салбарт байгааүр багтаж буй юм. Цаг уурын тааламжгүй нөхцөл байдлаас болж тариаланчид ургац алдаж улмаар хаврын тариалалтад хүрэлцэхүйц үр нөөцөлж чадаагүй. Ийм учраас салбарын яамнаас тариалан эрхлэгчдэд 14.000 тонн үрийн буудай импортлох зѳвшѳѳрѳл олгосон ч санхүүгийн хүндрэлээс шалтгаалан 2000 тонныг л оруулж ирэхээр болжээ. Үүнээс гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээ байгуулсан хоёр аж ахуй нэгж, нийт 6000 тонн үр оруулж ирэхээс одоогоор 2000 тонныг импортлоод буй гэнэ.