Компьютерийн сургалтын анхны төгсөгчдийн төгсөлтийн үйл ажиллагаа боллоо
2016.05.04

Компьютерийн сургалтын анхны төгсөгчдийн төгсөлтийн үйл ажиллагаа боллоо

"Ахмадууд цахим орчныг идэвхитэй хэрэглэх нь" компьютерийн сургалтын анхны төгсөгчдийн төгсөлтийн үйл ажиллагаа ХУД-ын Албан бус: Насан туршийн боловсролын төв дээр өнөөдөр 2016.05.02-ны өдөр зохион байгуулагдлаа.

Төгсөлтийн үеэр ахмадууд маань сурсан бүтээснээ бие даалт хэлбэрээр дэлгэн үзүүлэв. Тус сургалтын анхны төгсөгч болж буй ахмадууд маань энэхүү сургалтын үр дүнд сэтгэл хангалуун байна.

Сургалт цаашид үргэлжлэх ба Монголын Ахмадын Чөлөөт Холбоо санаачлан Насан туршийн боловсролын төвтэй хамтран зохион байгуулж буй энэхүү компьютерийн сургалтандаа ахмадуудыг үнэ төлбөргүй хамрагдахыг урьж байна.

Сургалтанд хамрагдсанаар компьютерийн анхан шатны мэдэгдэхүүнтэй болохоос гадна facebook хаяг нээх: ашиглах: цахим орчноос мэдээлэл авах: бичиг баримт боловсруулах гэх мэт чадваруудыг эзэмших болно.

Дашрамд дурдахад анхны төгсөгчдийн маань 23 нь анхан шат: 1 нь гүнзгийрүүлсэн шатны сургалтыг төгслөө. "Ахмадууд цахим орчныг идэвхитэй хэрэглэх нь” компьютерийн сургалтыг амжилттай төгссөн АНХНЫ ТӨГСӨГЧИДДӨӨ БАЯР ХҮРГЭЕ.