Нэг өдөрт 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
УИХ-ийн гишүүн С.Эрдэнэ
2016.05.05

Нэг өдөрт 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

Баянгол дүүргээс УИХ, НИТХ, дүүргийн ИТХ-д сонгогдсон хүмүүс иргэдгэйгээ тайлангийн хурлаа хэлэлцэх үеэр иргэд ийн хэлэв.

Статистик тоо баримтаас харвал өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн Баянгол дүүрэгт хамгийн их бүтээн байгуулалт хийжээ. Онцолбол сүүлийн 25 жил бариагүй байсан 150 ортой хүүхдийн эмнэлэг, сүүлийн 32 жил сураг нь сонсогдоогүй шинэ эмнэпэг, нэмээд 150 ортой хүүхдийн эмнэлэг, 80 ортой ахмадын эмнэлэг, хүүхдийн амбултори эмнэлэгтэй болж.

Мөн цэцэрлэг долоо, цэцэрлэгийн өргөтгөл дөрөв, 24 цэцэрлэгийн их засвар хийж, найман сургуулийг өргөтгөж, сурагчдын суудлын тоог 8320 болгож нэмэгдүүлжээ.

Үүнээс гадна уулзвар замын шинэчлэл, орчны тохижилт орон сууцны дээвэр, лифт шинэчлэх, гэр хорооллын гудамжны гэрэлтүүлэг, камержуулалт гээд тоочвол тоймгүй олон ажлыг хийсэн байна.

Өнгөрсөн хугацаанд Баянгол дүүрэгт 377 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Үүнийг өнгөрсөн дөрвөн жилд хуваавал нэг өдөрг л 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байжээ. Өөр аль ч дүүрэгт ийм их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй юм. Энэ нь шинэчлэлийн баг багаараа ажиллаж чадсаны илрэл гэж иргэд дүгнэв.

УИХ-ын гишүүд хууль батлах, санаачлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийнхээ хүрээнд өнгөрсөн хугацаанд 1400 орчим хууль, тогтоомж баталжээ. Энэ дотроос УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан Хамтын тэтгэврийн тухай хууль, Ажилласан жил нөхөн тооцох тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль жин дарж байгааг иргэд онцоллоо. Ийн жин дарж байгаагийн шалтгаан нь иргэдийн амьдралд бодитойгоор туссан сайн хууль болсонтой холбоотой гэнэ.

Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Т.Нямцэцэгийн хэлж байгаагаар “Дэлхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний стандартад зааснаар 2000 хүүхдэд нэг ор ногдож байвал стандарт хангаж байна гэж үздэг юм байна. Харин Баянгол дүүргийн хэмжээнд 73.000 гаруй хүүхэдгэй бөгөөд тус бүр нь 150 ортой Хүүхдийн I, II  эмнэлэг ашиглалтад орсноор дэлхийн стандартад нийцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэддээ үзүүлэх бүрэн боломжгой болжээ.

Мөн найман сургуулийг өргөтгөж шинэчилснээр хүүхдийн сурах орчин, хүртээмжгэй байдал, стандартыг сайжруулж чадсан байна Цэцэрлэгийн хувьд ч харьцангуй хүртээмжтэй бсшоод байгааг хэлсэн юм.Харин иргэд дүүргээсээ сонгогдсон гишүүд, тэргүүлэгчдийн талаар ийн өгүүлж байна.

Д.ТҮМЭН-ӨЛЗИЙ: ТӨРӨӨС ҮЗҮҮЛЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРТЭЖ СУУНА

/Баянгол дүүргийн I хорооны ахмад иргэн/

-Дүүргээс сонгогдсон гишүүд, дүүргийн засаг дарга нар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа иргэдэд тайлагнаж байна. Та Баянгол дүүргийн иргэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд таны амьдралд ямар ахиц гарав. Энэ талаараа манай уншигчидтай хуваалцаач?

-Манайх төмөр замын арктай шар байрны 013 дугаар байранд амьдардаг. Манай байрны дээврээс ус гоождог байсан. Иргэдийн зүгээс энэ асуудлыг хороо болон дүүргийн Засаг дарга нарт уламжилснаар засч, янзалсан.

Мөн гадна фасад шинэчилж өгсөн. Иргэдийн хувьд айдас дагуулаад байсан насжилтгүй болсон цахилгаан шатыг бүрэн шинэчиллээ. Мөн ахмадуудыг чийрэгжүүлэх хөтөлбөрт хамрагдаж байна.

Ер нь л төрөөс үзүүлж буй бүх л үйлчилгээг хүртэж л сууна. Манайд цэцэрлэгийн насны гурван хүүхэд бий. Гурвуулаа 64 дүгээр цэцэрлэгт явдаг. Энэ тал дээр бусад дүүргүүдгэй харьцуулахад сайн байгаа. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр их, дээд сургууль төгссөн залуучуудад ажил олдохгүй хэцүү байна.

Залуучуудыг ажилтай, орлоготой байлгах тал дээр төр засаг маань анхаарч ажиллаасай билээ. Гадна орчин мэдэгдэхүйц цэвэрхэн болж байгаа ч манай байрны ойр орчимд тохижилт хийх хэрэгтэй байна. Дараагийн удаа энэ тал дээр анхаарч бүтээн байгуулалтын ажлаа чиглүүлж өгөөрэй гэж гишүүдээсээ хүсч байна.

Д.ГАНБАТ: ЭМНЭЛЭГТ ДУГААРЛАХАА БОЛЬСОН

/Баянгол дүүргийн I хорооны иргэн/

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд таны амьдардаг орчинд нүдэнд харагдаж, гарт баригдах ямар өөрчлөлт гарав?

-Байрны ойр орчмын тохижилт илт сайжирсан. Мөн байрны өмнө, хойгуур сүлжсэн автомашины замуудыг засч, янзалсан. Гадаахь орчныг камержуулсан. Хуучнаа бодвол хог, хогийн цэгийн асуудал цэгцэрсэн шүү.

Шинэ эмнэлгүүд ашигаалтад орсноор дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төвд дугаарлаж зогсолгүй хурдан, түргэн шуурхай үзүүлдэг болсон. Мөн дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхийн тулд ор олддоггүй, нэлээд хүлээдэг байсан бол одоо харьцангуй гайгүй, тэр тусмаа ахмад настангуудад хүртээмжийн хувьд сайжирсан гэлээ.