Сонгуульд оролцох намуудад батламж гардууллаа
УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд оролцох нам, эвсэл
2016.05.05

Сонгуульд оролцох намуудад батламж гардууллаа

УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд оролцох нам, эвсэлд Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд өчигдөр батламж гардууллаа.

Тодруулбал, энэ удаагийн ээлжит сонгуульд 11 нам, гурван эвсэл оролцох боломжтой болж ийнхүү батламжаа пардан авсан юм. Энэхүү арга хэмжээ Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд болсон бөгөөд нам, эвсэл эрэмбээрээ тойрон зогссон байв.

Жишээлбэл, ёслол хүндэтгэлийн өргөөний төв индрийн зүүн талын эгнээг МАН-ынхан толгойлж байсан бол баруун талд нь АН-ынхан зогсч, бусад нам, эвсэл дараалан зогссон байлаа. Сонгуульд оролцох эрх бүхий батламжаа гардан авахаар хүрэлцэн ирсэн зарим нам, эвслийнхэн өөрсдийн үзэл бодол, онцлогийг харуулж хувцасласан байв.

Тухайлбал, нам, эвслийн эмэгтэй гишүүд үндэсний гоёл бол дээлээр гангарсан бол зар намын эрэгтэй гишүүд улаан өнгийн зангиагаар хосолс харагдлаа.

Харин “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-ынхан шар бүч хүзүүндээ зүүж бусдаас онцгойрсон нь олны анхаарыг нэлээд татаж байв.

Ёслолын арга хэмжээ эхлэхээс өмнө гишүүд нам, эвслийнхээ тугны дэргэд дурсгалын зураг татуулж, сэтгэл догдлон хүлээх дүр зураг харагдав. Харин зарим гишүүн “Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсан нь харин ч зөв шийдвэр боллоо” гэх зэргээр хоорондоо хэд гурван үг сольж байх жишээтэй.

Ийм л дүр зураг Ёслол хүндэтгэлийн өргөөнд өрнөж байх үед Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хүндэтгэлийн арга хэмжээ нээснийг зарлаж, үг хэлэхдээ энэ удаагийн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 13 нам, гурван эвслээс 11 нам, гурван эвслийг сонгуульд оруулах шийдвэр гаргасан гэдгийг тодотгов. Тэрбээр Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэгт нам, эвсэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ гэж заасан байдаг.

Үүний дагуу нам, эвсэл сонгуульд оролцох тухай хүсэлтээ илэрхийлж, хуульд заасан хугацаанд мөрийн хөтөлбөр болон бусад баримт бичгийг ирүүлсэн. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны ажлын хэсэг нам, эвслээс ирүүлсэн тухайн баримт бичгийг Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу нягтлан шалгаж, 2016 оны тавдугаар сарын 2-ны өдөр хуралдан 11 нам, гурван эвслийг УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулах шийдвэр гаргаж, ийнхүү батламж гардуулж байна” гэлээ.

Үүний дараа Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан бүртгүүлсэн дарааллаар нь нам, эвслийн удирдлагуудыг хүндэтгэлийн хойморт урин залж, бүртгэсэн тухай тогтоолыг тус тус уншиж танилцуулав. Хамгийн түрүүнд МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар сонгуульд оролцох эрх бүхий батламжийг намаа төлөөлөн гардан авлаа.

Тус батламжид “Монгол Ардын намыг Монгол Улсын Их хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцуулахаар Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны тавдугаар сарынм 2-ны өдрийн 38 дугаар тогтоолоор бүртгэсэн тул Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.5 дахь хэсэгт заасныг үндэслэн батламж олгов" хэмээн дурдаж, тамга даран бата л гаажуулжээ.

МАН Сонгуулийн тухай хуульд заасны дагуу дөрөвдүгээр сарын 20-нд мөрийн хөтөлбөрөө хамгийн түрүүнд Үндэсний Аудитын газар өгч байсан.

Түүнчлэн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж, мөрийн хөтөлбөр болон холбогдох баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд мөн хамгийн түрүүнд хүлээлгэн өгч, улс төрийн ууган нам учир хуулиа сайн биелүүлж, бусад нам, эвсэлд үлгэр жишээ үзүүлж байх ёстой гэдгээ МАН-ын удирдлагууд онцлон хэлж байсан юм.

Үүний дараа АН, Монгол Консерватив, БНН, Монголын Ардчилсан Хөдөлгөөн, МАХН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч, Ард түмнээ хайрлая, Монголын уламжлалын нэгдсэн нам, Монголын социал демократ, Иргэний хөдөлгөөний намынхан батламжаа гардан авлаа.

Мөн “Тусгаар тогтнол.эв нэгдэл”, “Эх орончдын нэгдсэн эвсэл" болон “ХААН сонголт” эвсэлд батламжийг нь гардуулсан юм.Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг чанд мердөж, сонгуульд шударга, соёлтой оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд төрийн сонгууль төвшин, түмний оролцоо өргөн байх болтугай” хэмээн ерөөж, хүндэтгэлийн арга хэмжээг хаасныг мэдэгдлээ.

Монгол Улсын Дээд шүүхэд 24 нам бүртгэлтэй байдаг аж. Түүнээс энэ удаагийн сонгуульд оролцохоор Сонгуулийн өрөнхий хороонд бүртгүүлсэн 13 намаас 11 нь ийнхүү сонгуульд өрсөлдөх албан ёсны эрхтэй боллоо. Харин ХҮН, ИЗНН-ыг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзсан байна.

Тодруулбал, ХҮН-ын хүргүүлсэн баримт бичиг, тамганы зөрчилтэй, ИЗНН-ын гурван дарга албан бичигтээ гарын үсгээ зураагүй, шаардлагатай баримт бичиг дутуу байсанучраас сонгуульд оролцох эрхгүй гэж Сонгуулийн ерөнхий хорооныхон үзжээ.