2016.05.05

Төрийн өндөр албан тушаалтан гадаадад данстай байх нь зөв үү?

“Төрийн итгэл даах чадвар, иргэд олон нийтийн төрд итгэх итгэл” гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Транси интернешнл ОУ-ын байгууллагын ерөнхийлөгч Л.Төр-Од, СЭЗДС-ийн багш, доктор Б.Эрдэнэдалай, ННФ-ийн Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг нар оролцсон юм.

Төрд итгэх иргэдийн итгэл суларлаа гэж их ярих болсон. Үүнийг юутай холбоотой гэж үзэж  байна вэ?

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Иргэдийн төрд итгэх итгэл суларсан. Энэ нь олон зүйлээс харагдаж байна. Улс төрийн намд, төрийн өндөр, дээд албан тушаалтанд итгэх итгэл буурсан. Яагаад гэвэл эдгээр улстөрчид улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхгүй, өөрсдийн хувийн ашиг сонирхлын төлөө л зүтгэж байна. Тиймээс иргэд итгэхгүй байгаа.

СЭЗДС-ийн багш, доктор Б.Эрдэнэдалай “Улс төрийн намын төлөвшил улс төрчид иргэдийн итгэлийг хэр дааж чадаж байна вэ гэдэг бол их чухал асуудал. 1992-2012 оныг хүртэл Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулийг харахад зардлын хэмжээ маш ихээр нэмэгдсэн байдаг. Улс төрд маш их мөнгө зарцуулж гарч ирэх боломжтой болсон. Улс төрд гарсныхаа дараа төрийн эрхэнд байгаа хүмүүс иргэдийн итгэл хүлээлгэсэн төлөөллөө үнэгүйдүүлж байна.

 

                 Дэлгэрэнгүй бичлэгээс үзнэ үү