Р.Бурмаа “Биокомбинат” үйлдвэртэй танилцлаа
ХХАА-н сайд Р.Бурмаа
2016.05.06

Р.Бурмаа “Биокомбинат” үйлдвэртэй танилцлаа

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилтын хүрээнд салбарын эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай ХХАА-н сайд Р.Бурмаа таншшан “Биокомбинат”- ын үйлдвэрийн ажилтнуудтай уулзлаа.

Энэ үеэр тус үйлдвэрийн захирал Б.Онолбаатар “Манай үйлдвэр жилд дунджаар 120-130 мянган литр шингэн, 18-25 сая тун хатаасан бэлдмэл үйлдвэрлэж орон нутгийн мал эмнэлгийн байгууллагуудад нийлүүлж байна” гэв.

ХХАА-н сайд Р.Бурмаа бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлээд “Биокомбинатын шинэчлэлийг хийснээр мал сүрэг эрүүлжиж, хүн амын хүнсний бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдал сайжирч, нийгмийн эрүүл мэндийг хамгаална.

Нөгөө талаар мал аж ахуйн гаралтаи түүхий эд, бүтээгдэхүүнии гадаад зах зээлийн хүрээ өргөжин экспортын хэмжээ нэмэгдэх ач холбогдолтой" гэв.