2016.05.06

Бид үйлдвэрүүдээ бодлогоор дэмждэг

ЖДҮ-ийг дэмжих төвөөс санаачилан гурав дахь жилдээ зохион байгуулсан Нийслэл ЖДҮ-2016 ЖДҮ эрхлэгчдийн гуравдугаар зөвлөгөөн өнгөрсөн сарын 29-ны өдөр боллоо.

Уг зөвлөгөөнөөр Нийслэлээс ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, Нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих төвөөс хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар хэлэлцэн, амжилттай болж өндөрлөлөө.

Нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл “Бид үйлдвэрүүдээ ардаас нь бодлогоор дэмжиж байгаа. Зах зээл дээр байгаа хамгийн бага бүтээгдэхүүн зээлийн бүтээгдэхүүн. Үйлдвэрлэгч үүнийг авбал хэрэгжүүлээд амжилтад хүрэх боломжтой.

Үйлдвэрлэл эрхэлж буй хүнд санхүүжилтээс илүү сайн мэргэжилтэн, сайн тоног төхөөрөмжтэй байснаар сайн бүтээгдэхүүн гаргадаг” гэлээ.

   Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү