Ч.Улаан, Д.Тэрбишдагва  нарыг МАН-ын бүлэгт орсныг танилцуулав
УИХ-ын баасан гаригийн үдээс өмнөх чуулганы ирц
2016.05.09

Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг МАН-ын бүлэгт орсныг танилцуулав

УИХ-ын баасан гаригийн үдээс өмнөх чуулганы ирц бүрдээгүй тул үдээс хойш УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байгаа албан хаагчдаас ирсэн санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын дарга З.Энхболд албан уулзалттай байсан тул УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хуралдааныг даргалан явуулсан юм. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн асуулгын хариуг өгөх Хууль зүйн сайд Д.Дорлигжав “УИХ-ын гишүүний асуулгын хариунд дурдагдах баримтууд Төрийн нууцын тухай хууль болоод Засгийн газрын нууц тогтоолд хамаарч буйгаас гадна хэлэлцүүлгийн үеэр хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдах учир хаалттай горимоор хэлэлцэх шаардлагатай хэмээнтайлбарласан.

Ингээд хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ. Асуулгын хариуг сонссоны дараа хуралдаан даргалагчийн зүгээс УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг УИХ дахь МАН-ын бүлэгт орж буйг албан ёсоор зарласнаар дээрх хоёр гишүүн өчигдрөөс эхлэн МАН-ын албан ёсны гишүүн оллоо.

Харин үүнийг сонсож суусан зарим гишүүд албан ёсоор гэртээ ирсэнд баяр хүргэе хэмээн ярилцаж байв. МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө л дэргэдэх хүмүүсээ өөрөөсөө түлхсэн. Сонгуульд эвсэж орох хангалттай санал өгч байхад хүлээгээд л авчихгүй хэмээн ярилцаж байсан юм.