Ганбаатар.С 2016.05.09 | Сайт: News.mn

С.Ганбаатар: МАНАН-д орохгүй

С.Ганбаатар: МАНАН-д орохгүй
УИХ-ын гишүүн С.Ганбаатар

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр өнгөрсөн долоо хоногт С.Ганбаатар миний биеийг том намуудад, бүлэглэлүүдэд орж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр цацлаа. МАНАН-д орсонд орвол үхсэн минь дээр гэж хэлье. Тэр намууд  С.Ганбаатарт хэрэгтэй биш. С.Ганбаатарт олон түмний итгэл найдвар хэрэгтэй.

Түмний юмыг түмэнд нь зориулна. МАН, Ардчилсан намын  олон шударга УИХ-ын гишүүд, улстөрчид байдаг.  Олон зуун гишүүн, дэмжигчид байдаг. Тэд намайг хүндэлдэг.

Би ч тэдний төлөө дуу хоолой болж зүтгэдэг.

Гэхдээ МАНАН-гийн орой дээр байгаа хэдэн луйварчид өнөөдөр Монгол орныг минь маш хүнд байдалд оруулж, тусгаар тогтнол, газар нутгийг минь худалдаж байгаа. Ийм мэдэгдэл хийсний төлөө тэд гэмт хэрэгт холбогдуулна, сонгуульд оролцуулахгүй байх бүх арга хэмжээг авна.

Хов хонзонгоор дүүрсэн МАНАН-гийн бүлэгт орно гэдэг сүнсээ худалдсантай адил юм. МАН, Ардчилсан намыг би эсэргүүцээгүй, орой дээр нь байгаа луйварчдын тухай хэлж байна шүү гэв. Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.

-Та УИХ-ын сонгуульд аль намаас  нэр дэвших вэ?

-МАНАН-гийн эсрэг ард түмний төлөө зүтгэдэг ямар ч хүчинтэй эвсэж, хамтарч, эвлэлдэж ажиллахад бэлэн.

-Хэрвээ танд Ардчилсан намаас гишүүнээр элсэж сонгуульд өрсөлдөх санал ирүүлбэл элсэх үү?

-Ардчилсан нам, МАН-аас тодорхой яриа хэлцлүүд хийсэн байж болно. Хамгийн гол нь МАНАН-д орохгүй гэдгээ давтан хэлье. Үүнд Ардчилсан нам, МАН аль аль нь орж байгаа.  Мөрөөдлөөсөө үзэл бодлоосоо ухрахгүй.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Босоо С.Ганбаатар хэвтээд өглөө” гэсэнд та ямар тайлбар хийх бол?

-Улстөрчийг босоо байх уу, хэвтээ байх уу гэдгийг Дубайн гэрээгээр ард түмнээ, улсаа худалдсан урвагч Ерөнхий сайд хэлдэггүй юм. Ард иргэд өөрсдөө шийддэг. Ч.Сайханбилэг, С.Ганбаатар хоёрын хэн нь босоо вэ гэдэг  удахгүй тодорхой болно. Ч.Сайханбилэгийг надтай Дархан-Уул аймагт очиж өрсөлдөө гэж уриалмаар байна.

-Та ХҮН-ын гишүүн хэвээрээ байгаа юу?

-ХҮН-ыг хөл дээр нь босгож, шинэ залуу хүмүүсийг улс төрд оруулна гэж хичээж чармайн зүтгэсэн. 76 дотроос хэн нэг нь шинэ хүмүүст тусалж байж УИХ-д гаргахгүй бол 18-хан хоног сурталчилаад гарч ирэхгүй. Харин ХҮН-ын Найдлаа нарын зарим залуус хэн нэгний хатгаас нөлөөлсөн үү, намайг Улсын Дээд шүүх ХҮН-ын даргаар хоёр удаа бүртгээгүй.  Тиймээс би ХҮН-ын жирийн гишүүн хэвээр байгаа.

-Та МАХН-наас нэр дэвших үү?

-Ямартай ч МАНАН-д орохгүй. Бусад эвслүүдтэй эвсэж хамтрахад бэлэн.