Хөдөөд 16-18, хотод 10-12 мандат хуваарилах ёстой
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаан
2016.05.10

Хөдөөд 16-18, хотод 10-12 мандат хуваарилах ёстой

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ.

Тус бүлэг өчигдрийн хуралдаанаараа нийт гурван асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Сонгуулийн тойрог байгуулах, тойрог мандатын дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох, Прокурорын байгууллагын тухай хууль, Татварын багц хуулиудын талаар хэлэлцэж нэгдсэн шийдвэрт хүрчээ.

Өнөөдрийн бүлгийн хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар оролцсон байна. Хурлаас гаргасан шийдвэрийнхээ талаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар мэдээлэл хийв.

Бүлгийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын тоо болон хууль шүүх, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудал болон татварын багц хуулийн талаар ярилцаж, байр сууриа нэгтгэжээ.

“Тойрог, мандатын тоог тогтоохдоо засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо гэсэн гурван хүчин зүйлийг харгалзан тогтоох ёстой. Энэ үүднээс бид 28 мандатын 20-ыг хөдөөд, наймыг хотод хуваарилах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан.

Харамсалтай нь эрх баригч АН-ынхан 14:14-ийн харьцаагаар хуваарилахаар хатуу шаардлага тавьж байна.

Энэ бол зохимжтой хуваарилалт биш. Нэг мандаттай аймаг хоер мандаттаи оолох ёстой гэсэн зарчмын шаардлагыг хангах ёстой гэж бид үзэж байгаа. Энэ үүднээс хөдөөд 16-18, хотод 10-12 мандатыг хуваарилах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байгаа. Энэ асуудлаар АН-ын бүлэгтэй ярилцаж болох байх” гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.

Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн Прокурорын байгууллагын тухай болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хууль сахиулах үйл ажиллагаатай холбоотой багц асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авсан. “Энэ асуудлаар бүрэн эрх нь дуусгавар болж байгаа парламөнт хариуцлагатай ажиллаж, үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт туйлын эргэлзээтэй байна” хэмээн МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр хэлэв.

Саяхан УИХ-аас Тагнуулын байгууллагын болон гүйцэтгэх ажлын хуулийг баталсан бөгөөд уг хуулиудын агуулга нь аль болох улс төрөөс ангид үйл ажиллагаа явуулахад чиглэжээ. Гэтэл Прокурорын байгууллагын тухай зэрэг багц хуулийн төсөлд эсрэгээр улс төртэй хутгалдсан заалтуудыг оруулсан байна. Тухайлбал, Хууль зүйн сайд гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хавтаст хэрэгтэй танилцаж байх заалтыг тусгаад байгаа аж.

Энэ мэт улс төрийн томилгоотой сайдын эрх хэмжээг хэтрүүлсэн заалтуудыг тусгасан учраас уг хуулийг дараагийн парламент бүрдтэл хэлэлцэхийг хойшлуулах нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзсэн байна. Мөн Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг Төсвийн байнгын хороо- гоор хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэжээ. Эрх баригчид татвартай холбоотой УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн өргөн барьсан хуулиудыг хэлэлцэхгүй үлдээсэн байна.

Тухайлбал, Я.Содбаатар нарын гишүүн Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын тухай хуульд аж ахуйн нэгж байгууллагын борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой бол нэг хувийн татвартай болгох хуулийн төсөл санаачилжээ.

Мөн жижиг худалдаа эрхлэгчид НӨАТ-аа төлж чадахгүй, кассын машин авахад бэрхшээлтэй байгаа зэрэг асуудлаа МАН-ын бүлэгт удаа дараа тавьсны дагуу тус'"бүлгийн гишүүд хуулийн төсөл санаачилж, өргөн барихаар УИХ-ын даргад ханджээ. Гэтэл харамсалтай нь УИХ-ын дарга хүлээж авахгүй байгаа аж. Тиймээс татварын багц хуулийг хэлэлцэхдээ эдгээр хуулийн төслийг хамтад нь хэлэлцэх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна.

УИХ-ын гишүүн Ч.Улаан, Татвар, гаалийн байгууллагыг нэгтгэсэн, НӨАТ-ын хуулийг шинэ- чилсэн зэрэг нөхцөл шалтгааны улмаас татварын багц хуулийг цогц байдлаар шинэчлэх ёстой. Энэ асуудлаар Төсвийн байнгын хорооны ажлын хэсгүүд ажиллаж байгаа гэдгийг хэлээд нэлээд нухацтай хандах шаардлагатайг онцоллоо.

Тэрбээр энэ талаар хэлэхдээ “УИХ-д татварын ерөнхий  хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг өргөн барьсан байгаа. УИХ-ын гишүүдээс энэ чиглэлийн цөөнгүй хуулийг өргөн барьсан. Мөн ойрын үед МАН-ын бүл өргөн барьсан хуулийн төсөл УИХ, байнгын хорооны анхаар ороод 2-3 сар болчихоод ба Эдгээр хуулийг цогцоор нь үзэх учиртай.

Дээрээс нь бизнес эрхлэгчид, үйлдвэрчний эв төрийн бус байгууллагуудаас варын шинэчлэлтэй холбоотой олон асуудлаар санал хүсэлт ирүүлсэн. Ер нь энэ жил татварын  бүтэц зохион байгууалт, нэр өөрчлөлтэй холбоотой томоохон өөрчлөлтийг хийх шаардлага болсон. Энэ ажлууд эхнээсээ явж байна.

Төсвийн байнгын хороонд тухайлсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг эдгээр хуулийг цогц байдлаар гаргахаар ажиллаж байгаа юм. Ер нь татварын хууль өөрөө төсөв, эдийн засгийн суурь нь байдаг. Ийм ч учраас холбогдох хуульд нь хөнгөн хандаж болохгүй. Тийм ч учраас эдгээр асуудлыг төсвийн  байнгын хороо нухацтай авч үзнэ.

Намын бүлэг дээр энэ асуудлаар санал солилцож, ажлын хэсэг байгуулах талаар хүртэл ярилаа. Төсвийн байнгын хороонд татварын шинэчлэлтэй холбоотой асуудлыг ойрын болоод ирээдүйн үр дагавар, гарч болох эрсдэл, эерэг талыг нь харгалзан үзэж, нухацтай хэлэлцэнэ гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.