НИТХ-д МАН-аас нэр дэвшигчид тодорлоо
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдээ тодруулжээ
2016.05.10

НИТХ-д МАН-аас нэр дэвшигчид тодорлоо

Нийслэлийн Монгол ардын намынхан өчигдөр/IV.09/ Тусгаар тогтнолын ордноо хуралдаж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдээ тодруулжээ.

Тус хуралдаанаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын  45 тойрогт өрсөлдөх 45 нэр дэвшигчийг тодруулсан байна. Эдгээрээс 9 нь эмэгтэй нэр дэвшигч байгаа аж.

"Дараах нэр дэвшигчдээс бусад нь МАН-ын залуу боловсон хүчин байгаа. Энэ удаагийн сонгуульд МАН залуучуудаа дэмжих бодлого барьсан" гэдгийг эх сурвалж хэлж байна.

Нэр дэвшигчдээс нэрлэхэд  нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуй, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, "Оюуны ундраа" группын захирал С.Амарсайхан, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ж.Батбаясгалан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан, НИТХ-ын төлөөлөгч н.Төмөрбаатар, "Суман гүн трейд" компанийн захирал н.Сүхбаатар, Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Эрдэнэбат, НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан нарын 45 хүн тодорсон байна. 

Мөн НИТХ-ын төлөөлөгч Б.Энх-Амгалан, Б.Төмөрчулуун, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Хотын дарга асан Х.Мөнхбаяр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал М.Саранчимэг нар УИХ-д хүч үзэхээр болж НИТХ-д нэр дэвшихээс татгалзсан байна.

НИТХ-д Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт 9, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, дүүргүүдэд 6, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг хүн нэр дэвших юм. Дээрх нэр дэвшигчдийг аль дүүрэгт нэр

дэвших талаар мэдээлэхэд, 

Сүхбаатар дүүрэгт- Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан, НИТХ-ын төлөөлөгч н.Төмөрбаатар, 

Чингэлтэй дүүрэгт-Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Эрдэнэбат, Баянзүрх дүүрэгт- НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, "Суман гүн трейд" компанийн захирал н.Сүхбаатар, 

Сонгинохайрхан дүүрэгт-Монгол ардын намын дарга Ц.Сандуй, НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан Баянгол дүүрэгт- МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ж.Батбаясгалан 

Налайх дүүрэгт-"Оюуны ундраа" группын захирал С.Амарсайхан нар дэвших ажээ.