73:53 буюу О.Содбилэг: Улс төрийн өв залгамжлагч
УИХ-ын гишүүн О.Содбилэг
2016.05.12

73:53 буюу О.Содбилэг: Улс төрийн өв залгамжлагч

Энэ удаагийн "76:?" буландаа МАН-ын жагсаалтаас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Содбилэгийг онцолж байна.

УИХ-ын гишүүн О.Содбилэг 2012 оны сонгуулиар Эрдэнэт хот буюу Орхон аймагт МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан. Гэхдээ л 2012 оны сонгуульд нэр дэвшсэн хүмүүс бүгд намын мөрийн хөтөлбөрийг гол болгож орсон. Тийм болохоор тойрогтоо тийм ажил хийнэ, ингэж сайхан болгоно гэж амлаагүй байх. Угаас нийтээрээ намын мөрийн хөтөлбөрийг л гол болгосон.

Харин мөрийн хөтөлбөр, амлалт нь биелсэн үү гэдэг дээр ярихад хэцүү л дээ. Угаасаа МАН өнгөрсөн хугацаанд эрх бариагүй. Тийм болохоор дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь биелэх ямар ч боломжгүй. Уг нь МАН дараах мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Тухайлбал,

-Монгол хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, “Төгрөг-20” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Өрхийн аж ахуй эрхлэх хоршоо нөхөрлөл байгуулахад зориулж бага хүүтэй зээл олгоно.

-“Малжуулах сан” байгуулж, 10 мянгаас доошгүй айл өрхийг малжуулна.

40 мянгаас доошгүй айлд өрхийн хувийн аж ахуйтай болгоход санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

-Алслагдсан аймгуудад хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд бизнесийн илүү таатай нөхцөл бүрдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.

-Байгалийн баялгаас олсон орлогыг зарцуулах асуудлыг ард иргэдийн санал асуулга явуулах замаар шийдвэрлэдэг болгоно.

-Хүний хөгжил сангаас олгож байгаа 21 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг үргэлжлүүлж, хүүхэд, ахмад, хөгжпийн бэрхшээлтэй иргэд, амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой иргэдэд олгох эрхзүй, санхүүгийн орчинг бүрдүүлнэ.

-Орлого багатай өрхөд ар гэрийн тоог үндэслэн мөнгөн тэтгэмж олгоно.

-Хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж, хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох бодлого баримтална.

-Хүүхдээ 18 сар хүртэл асарсан хугацааг ажилласан жилд тооцож, нийгмийн даатгалд хамруулна.

-Байгалийн баялгийн орлогыг залуу үед хүртээмжтэй хүргэж, “Оюунлаг ирээдүй” тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлнэ.

-“Залуучууд орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, нэг гэр бүлд 20-44 метр

квадрат талбай бүхий орон сууцны хорооллуудыг барьж ашиглалтад оруулна.

-Амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой өрхийн хүүхдийн хичээлийн хэрэгслийг төрөөс хариуцна.

-Дунд болон бага орлоготой иргэдэд зориулсан орон сууцны зургаан хувийн хүүтэй зээлээр хямд өртөгтэй орон сууцны хөтөлбөрийг өргөжүүлэн үргэлжлүүлнэ. Гэх мэтээр тун ч сайхан амлалтууд уг нь бий. Харамсалтай нь энэ бүхнийг биелүүлэх эрх мэдэл тэдэнд байсангүй. Харин Эрдэнэтэд өрсөлдөхдөө тэрбээр “Шинэ Орхон, шинэ найдвар” уриатайгаар сонгуульд оролцсон.Тэр хүрээнд шинэ Орхоныг цогцлоох ажилд тодорхой хэмжээнд хувьд нэмрээ оруулж яваа нэгэн.

Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд О.Содбилэг гишүүн Орхон аймгийн оношлогооны төвд нэн шаарддагатай байсан хоёр төрөх орыг өөрийн хувийн хөрөнгө оруулалтаар бэлэглэсэн талаар мэдээлэл гарч байсан. Мөн Сонгогдсон цагаасаа хойш 100 гаруй сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг бүсийн оношилгоо эмчилгээний төвд өгсөн юм билээ. Мөн тэрбээр Орхон аймагт эрүүл мэнд, боловсрол, хүүхэд, ахмадуудад чиглэсэндөрвөнтөсөлхөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм билээ.

Тэр төслүүдийнхээ хүрээнд “Ахмадын өргөө”-г ахмадуудад барьж өгсөн. Түүнээс гадна Эрдэнэт хотын 25 байршилд тус бүр 15 сая төгрөгийн үнэтэй АНУ-д үйлдвэрлэсэн хүүхдийн тоглоомыг өнгөрсөн онд хороодын Засаг даргад нь хүлээлгэн өгсөн байдаг. Ерөнхийдөө Эрдэнэт хотын эрүүл мэндийн төвийг бүх талаар нь дэмжиж, олон тоног төхөөрөмж авч өгснийг дахин дахин дурьдах хэрэгтэй байна. Энэ мэтээр тойрогтоо чамгүй олон ажил хийж амжуулж, амлалтаа биелүүлсэн нэгэн.

-Амжилт

УИХ-ын гишүүн болсон нь түүний хувьд том амжилт. О.Содбилэг ажлынхаа гарааг 2005 онд “НИК”-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж эхэлж байжээ. Харин улс төрд хөл тавьсан нь 2003 он. Тэрбээр 2003-2004 онд Гадаад хэргийн яамны атташе хийж байсан. Улмаар “Капитрон” банк, “НИК, “Петровис” компаниудад захирал, газрын дарга хийж байсан бөгөөд МАН-д 2007 онд элсч, жинхэнэ утгаараа улс төрийн тогоонд чанагдаж эхэлж. Ээжийнхээ сонгуулийн ажилд туслах зэргээр шүү дээ.

Үүнээс өмнө МАН-ын дэргэдэх Оюутны холбоонд нь ажиллаж, Нийслэлийн оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байсан юм билээ. Ингэж явсан хүн гэнэт л 2012 оны сонгуулиар Эрдэнэтэд өрсөлдсөн. Улмаар Орхон аймгийн иргэдийн итгэлийг хүлээж, УИХ-ын гишүүний суудалд заларсан.

Энэ бол яах аргагүй амжилт. Гэхдээ түүний аав, ээж нь УИХ- ын гишүүн байсан. Тэр дундаа аав нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж, өөд нь татаж явсан нэр төртэй хүн учраас түүний ялалтад нөлөөлсөн ч байж болох.

Ямар ч байсан О.Содбилэг бол аав, ээжийнхээ араас УИХ-ын гишүүн болсон хоёр дахь үеийн өв залгамжлагч улстөрч. Мөн тэрбээр анх удаагаа УИХ-д суусан гэхэд бас ч гэж гар хумхин зүгээр суусангүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай хууль гэх мэт 2-3 хуулийн төслийг боловсруулахад оролцож ажилласан байгаа юм

-Алдаа-Тэнэглэл

О.Содбилэг  гишүүн өнгөрсөн     дөрвөн жилд тэгтлээ муу ажиллаж, нэр төрөө унагаагүй. Нэг их онцгойрч, дээшээ цойлоогүй. Тэр дундаа бусад залуу гишүүд шиг элдэв зүйл нэр хутгалдаж, шар мэдээний бай ч болоогүй нэгэн. Ерөөсөө алтан дундажийг    барьсан гэхэд болно. Хар нэг зүйл дээр барьц алдаж, ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ харуулсан нь бага сага муу нэрийг зүүхэд хүргээд байгаа юм.

Мань хүн өнгөрсөн оны     сүүлчээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголтыг хэлэлцэх үед ноцтой алдаа гаргасан. Энэ талаар цахим сайтууд “О.Содбилэг гишүүн уг нь боловсролтой, залуу үеийн төлөөлөл, хуулиа мэддэг нэгэн бол шатахуунд онцгой албан татвар тогтоох тухай асуудал хөндөгдөхөд дуугүй суух эсвэл бүр чуулганы хуралдаанаас гараад явсан бол илүү гоё харагдах байв. Улс төрийн соёл талаасаа ч тэр.

Эрх ашгийн зөрчил огтлолцож байгаа үед тухайн компанийн биет төлөөлөгч аятай өмөөрч суугаа нь О.Содбилэгийг хувийн эрх ашигтаа хөтлөгддөг гэдгийг харуулав. Тэр хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Содбилэг “Нефтийн бүтээгдэхүүнд  ногдуулах Онцгой албан татварын талаар сүүлийн| хоёр долоо хоногт маш буруу ярилаа.

Энэ салбарт найман жил ажилласан хүний хувьд хэлэхэд, ОАТ-ыг нэмэгдүүлэхэд үнэ өсөхгүй гэдэг чинь буруу, бас нефть импортлогчид галзуу ашиг олоод байна гэдэг чинь буруу. Б.Болор сайд ч НИК компанид ажиллажбайсан, мэдэхучиртай. Бизнесийг мохоох юм ярих хэрэггүй ш дээ. Шатахууны үнэ өсөх юм бол иргэдийн нуруун дээр л ачаалал ирнэ” хэмээн татвар нэмэхийг эсэргүүцэж байлаа” хэмээн бичиж, алдаа гаргасныг нь гайхаж байлаа. Энэ алдааг хэсэг хүмүүс өлгөж авч, нэг хэсэгтээ л дэгээ болгосон байх.

-Ирээдүй

2016 оны сонгууль жижиг мажоритар системээрявах нь тодорхой болсон. Тэгэхээр намын жагсаалт гэж байхгүй. Өрсөлдөх хүн бүр тойрог руу явна. О.Содбилэг гишүүн энэ удаад дахин Орхон аймагтаа өрсөлдөх байх. Өнгөрсөн сугацаанд аймаг орон нутагтаа гамгүй ажлыг хийжээ.

Зөвхөн эрүүл мэндийн чиглэлээр олон аппарат, хэрэгслийг шийдэж өгсөн нь Эрдэнэтийн ард түмний сэтгэлд хүрсэн байж таарна. Гэгэхээр дахин сонгогдох магадлал маш өндөр юм. Хэрвээ энэ сонгуулиар МАН олонхи болбол О.Содбилэг гишүүн наад зах нь байнгын хороон дарга, цаашлаад сайд болох ч боломжтой, боловсролтой залуу түшээ. Ерөнхийдөө түүний улстөрийн карьер дардан байна гээд дүгнэчихэд болох байх.