”Сэлэнгэ” олон улсын худалдааны төв нээлтээ хийлээ
2016.05.16

”Сэлэнгэ” олон улсын худалдааны төв нээлтээ хийлээ

Сэлэнгэ аймагт Олон улсын худалдааны төвийг барьж ашиглалтад орууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт оролцлоо. Олон улсын худалдааны төв ашиглалтанд орсноор 300 гаруй иргэн тохилог ажлын байраар хангагдаж, хүнсний 100,  барааны 140 орчим, гоо сайхан, бэлэг дурсгал, соёлын үйлчилгээний 20-иод лангуу ажиллана. Сэлэнгэ аймгийн иргэд олон жил дулаахан, тохилог, соёлтой, орчин бүрдүүлсэн сайхан худалдааны төвтэй болъё гэдэг хүсэлт тавьж байсны мөрөөр 2010 оны төсөвт анх удаа төсвийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар худалдааны төвийн байгуулах ажил Сэлэнгэ аймагт хэрэгжиж эхэлсэн гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хэллээ.

 

Олон улсын худалдааны төвийн байранд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулан үйл ажиллагааг нь эхлүүллээ. Өнөөдөр зөвхөн Олон улсын худалдааны төв ашиглалтад ороод зогсохгүй Төрийн  үйлчилгээний нэгдсэн төв нээгдэж байгаа нь иргэд төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүйгээр хүлээн авах боломжийг бүрдүүлж байна.  Бүх аймгийн төвүүдэд төрийн үйлчилгээг иргэд нэг дороос шууд авдаг ийм боломжийг нээж байгаа.  21 аймагт энэ оны  6 дугаар сарын  1-ний дотор  Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нээгдэж, үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хэллээ.  Энэ төв иргэдэд 70 гаруй үйлчилгээ үзүүлэх бөгөөд даатгал, автотээвэр, эрх зүйн туслалцаа, нотариат, нийгмийн даатгал, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, татвар, газрын харилцаа, барилга, хот байгуулалт, улсын бүртгэл, статистикийн чиглэлээр төрийн  үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд байрлан ажиллах юм.  Сэлэнгэ аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн анхны үйлчлүүлэгч нь шинээр мэндэлсэн Д.Хүслэн хүү болж,  төрсний гэрчилгээг эцэг, эхэд нь гардууллаа. Мөн 16 нас хүрч байгаа залуучуудын төлөөлөлд иргэний үнэмлэхийг нь гардууллаа