2016.05.16

Иргэдийн сонгох, сонгогдох хууль эрх зүйн орчин бүрдсэн үү?

СЭЗДС-ийн багш, доктор Б.Эрдэнэдалайтай ярилцлаа.

УИХ-ын сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг хууль эрх зүйн хувьд авч үзэн тодорхой хэмжээний зохицуулалт хийлээ. Ингэснээр улс төрийн хүрээнд ямар нөхцөл байдал үүсч байна вэ?

УИХ-ын сонгууль сар гаруйн дараа болно. Өмнөх жилүүдэд  сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд  ямар нэгэн өөрчлөлтийг хийж болохгүй гэсэн хандлага байсан. 2015 оны сүүлээр Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлахад энэ заалтгүйгээр орж ирсэн. Тэгэхээр хугацаа хамаарахгүй Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж , иргэдэд ойлгомжгүй байдал үүсч байна.

Тогтолцооны өөрчлөлтөөр ямар тодорхой зохицуулалт нэмсэн бэ?

 Нэг хэсэг сонгуулийн хар машин, намын нэрийн жагсаалт зэрэг асуудлууд гол сэдэв байв. Харин дараагаар нь намууд зөвшилцөлд хүрсэн. Мандатын хувьд өмнөх сонгууль шиг 28 нэр дэвшигчийг намын жагсаалтаар сонгохоор тохирсон. Гэтэл ҮХ-ийн Цэцийн шийдвэрийг УИХ, намууд ч хүлээн авсан. Эндээс харахад мажиротар буюу 76 жижигсгэсэн тойргоор явахаар болсон. Энэ бол их том өөрчлөлт гэж харагдаж байна.

76 мандаттай болсноор эрхзүйн хувьд ямар нөхцөл байдал үүсэх вэ? Сонгуулийн тогтолцооны хувьд дэвшилттэй байдал бий болсон уу, ухралт гарсан уу?

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү