Нэг сая төгрөгийг дөрөвдүгээр сарын 1-нээс олгож эхлэх ёстой
2012.02.28

Нэг сая төгрөгийг дөрөвдүгээр сарын 1-нээс олгож эхлэх ёстой

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд амжуулсан ажлаа тайлагналаа. Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Буд, тус байнгын хорооны гишүүн Ж.Батсуурь нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэдний мэдээлснээр тус Байнгын хороо УИХ-ын намрын чуулганаар нийт зургаан хууль 23 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны зэрэгцээ 16 тогтоол батлуулжээ. Байнгын хорооны дарга намрын чуулганаар батлуулсан
хуулийн төслүүдээсээ Зээлийн батлан даалтын сангийн тухай, Компанийн тухай хуулийн төсөл, Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг онцолж байлаа. Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг баталснаар банк-наас зээл авахыг хүссэн ч барьцаа хөрөнгөгүй гэдэг шалтгаанаар зээл авч чадахгүй байгаа иргэд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд боломж олгох ажээ.

 

Өнөөдрийн байдлаар жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хүрээнд 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө эргэлдэж байгааг Байнгын хорооны дарга дуулгасан юм. Харин Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг баталснаар энэ хэмжээ өсч жижиг, дунд үйлдвэрлэл улам эрчимтэй хөгжинө гэж үзэж байна. Түүнчлэн 1997 онд баталсан Компанийн тухай хуулийг шинэчлэн найруулж баталснаар компанийн засаглалд олон зүйл өөрчлөгдөнө гэж үзэж байгаа ажээ. Тухайлбал, хувьцаа эзэмшигчдийн хурлаа товлосон хугацаандаа хийхгүй, ногдол ашгаа тараахгүй бол хувьцаа эзэмшигч нь шүүхэд гомдол гаргах эрхтэй болсон байна. Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн төслүүдээс олны анхаарлыг хамгийн их татаж байсан нь Тавантолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын 39 дүгээр тогтоол байсан юм. Энэ утгаараа Эдийн засгийн  байнгын  хорооны ажлын тайлан нэг чухал сэдэв нь энэ байлаа. Эдийн засгийн байнгын хороо ийнхүү хийсэн ажлаа тайлагнасны дараа тус  Байнгын  хорооны дарга Р.Будаас дараах асуултанд хариулт авлаа.

-УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулснаар иргэд "Эрдэнэс-Тавантолгой" компанийнхувьцаа, нэг сая төгрөгнөөс сонголт хийхээрболсон. Иргэдхэзээсонголтоо хийж, мөнгө,эсвэл хувьцаагаа авахвэ?

-Энэ оны төсвийг батлахдаа "Хүний хөгжил" сангаас иргэдэд мөнгө олгохтой холбогдуулан хоёр тогтоол баталсан. УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж нэг сая төгрөг, хувьцаанаас сонголт  хийлгэх болсноор дээрх хоёр тогтоолд мөн өөрчлөлт оруулах ёстой. Уг тогтоолуудад өөрчлөлт оруулах асуудлыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх ёстой. Манай Байнгын хороо тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Ингэхдээ дөрөвдүгээр сарын 1 гэхэд иргэд сонголтоо хийх боломжийг бүрдүүлсэн байх ёстой гэж хугацаа заасан байгаа. УИХ-ын зарим гишүүн хоёрдугаар сарын 1-нээс ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг нь олгож эхлэх байсан. Засгийн газар энэ үүргээ биелүүлээгүй. Тиймээс одоо УИХ-ын 53, 57 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг Засгийн газар өргөн барих ёстой гэж үзээд байгаа. Энэ тогтоолын төслүүдэд өөрчлөлт оруулсны дараа Засгийн газар журам гаргаж иргэдэд нэг сая,төгрөг, эсвэл хувьцааг нь олгож эхлэх учиртай.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.