Одгэрэл.Б 2016.05.17 | ХМА: Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв

“Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн инкубатор төв байгуулах" талаар уулзалт хийлээ

“Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн инкубатор төв байгуулах" талаар уулзалт хийлээ

Нийслэлийн Жижиг Дунд Үйлдвэрийг Дэмжих Төвийн дарга Б. Одгэрэл “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн инкубатор төв байгуулах" талаар “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв" Төслийн менежер Б. Энхжин, Төслийн ажилтан С. Уянга болон тус төслийн гол хамтрагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О. Нарантуяа болон хэлтсийн мэргэжилтэн Н. Эрдэнэчимэг нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Төслийн менежер төслийг товч танилцуулан харилцан санал солилцлоо.

Энэхүү төслийг Солонгосын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (КОЙКА)-гийн санхүүжилтээр Азийн сан 2016 оноос эхлэн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд шинээр жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэх болон эрхлэж буй жижиг дунд үйлдвэрлэл бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэхэд нь дэмжлэг болохуйц орчныг нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл,  бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулан бий болгохоор төлөвлөөд байна.

Тухайлбал, шинээр Бизнес Төв болон Бизнес Инкубатор төв байгуулах бөгөөд бизнес, үйлдвэрлэлийн зөвпөх үйлчилгээ болон харилцан хэлхээ холбоо тогтоон үйл ажиллагаа явуулах боломжуудыг эмэгтэйчүүдэд олгохын зэрэгцээ тэдэнд тусгайлан зориулсан тодорхой тооны сургалтууд болон санхүүгийн бүтээгдэхүүн бий болгох үйл ажиллагааг зохион байгуулна.