2016.05.17

10 хувийн хүүтэй 71.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Малчдын 10 хувийн зээлд 20 мянга орчим малчин хамрагджээ.

 Малчин өрх үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийн эдийн засагт эерэг өөрчлөлт гаргахад малчны 10 хувийн зээл чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Засгийн газар үзэж байна.

“Нийт малчдын 80 хувь орчим нь оны эхний байдлаар 222 тэрбум төгрөгийн,  дунджаар 29.5 хувийн хүүтэй зээлтэй байсан. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд “Сайн малчин” хөтөлбөрийг баталж, эхний ээлжинд төрийн банкаар дамжуулан зээл олгож эхэлсэн” гэж ХХАА-н сайд Р.Бурмаа хэллээ.