2016.05.17

Залуу эрдэмтэн судлаачдын судалгааны шилдэг бүтээлүүд шалгарлаа

Магистр, докторын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний хурлыг инновацийн долоо хоногийн хүрээнд Монголын Залуу эрдэмтдийн холбооноос санаачлан зохион байгууллаа.

Уг бага хурал нь эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, түүнчлэн ШУ-ыг  төр, хувийн хэвшил болон олон нийтэд таниулахад чухал нөлөө үзүүлэх аж.

“Шилдгүүд маань цааш, цаашдаа судалгааны ажлаа өргөжүүлэх, ОУ-ын түвшинд судалгаагаа хийх гол зорилтыг гаргаж өгөхийн тулд уг арга хэмжээг зохион байгуулсан” гэж Монголын Залуу Эрдэмтдийн холбооны тэргүүн Д.Баттогтох хэллээ.