2016.05.19

Сэлэнгэ аймагт 300 гаруй ажлын байр шинээр нэмэгджээ

2010 оноос хойш зогсонги байдалд байсан худалдааны төвийн барилга ашиглалтанд орсноор Сэлэнгэчүүдэд томоохон боломжийг нээж өгч байна.

Тус худалдааны төв ашиглалтад орж 300 гаруй ажлын байр шинээр нэмэгджээ. Үүнээс гадна төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг нээж,  иргэд төрийн үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүйгээр авах боломжтой болсон байна. Эдгээр ажлуудыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын санаачилгаар бүтээн байгуулсан аж.