С.Жавхлан, Т.Баясгалан нар Онцгой байдлын шагнал гардлаа
2016.05.19

С.Жавхлан, Т.Баясгалан нар Онцгой байдлын шагнал гардлаа

“Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлж,  нийгмийн сайн сайхны төлөө бусдыг уриалах, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд үнэтэй хувь оруулсан МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарыг “Онцгой байдлын албаны төлөө-3” тэмдгээр шагнасныг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өнөөдөр /2016.05.18/ гардуулан өгчээ.

МУГЖ Т.Баясгалан шагналаа аваад “Бид цаашид ч нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг өрнүүлэх, бусдыг манлайлж уриалан оролцож ажиллах болно” гэдгээ илэрхийлсэн байна.  Харин МУГЖ С.Жавхлан  орон нутагт ажиллаж байгаа тул шагналаа авч амжаагүй юм.

Өвөлжилт, хаваржилт хүндэрч, зудад өртсөн малчин түмэндээ туслах “Илгээлтийн эзэд” аяныг МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар орон даяар өрнүүлж, багагүй хэмжээний тусламжийг хөдөө орон нутаг руу илгээсний учир ийнхүү шагнажээ.