Энхболд.М 2016.05.19 | Сонин: Монголын үнэн

М.Энхболдын эхлүүлсэн Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлыг ирэх жил ашиглалтад оруулна

М.Энхболдын эхлүүлсэн Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлыг ирэх жил ашиглалтад оруулна
УИХ-ын гишүүн М.Энхболд

Одоогоос 10 жилийн өмнө М.Энхболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Япон улсад ажлын айлчлал хийж байв.

Энэ үеэр тэрбээр Япон улсын Ерөнхий сайд Койзүмитай уулзаж, “Ази, Европыг холбосон агаарын хамгийн дөт зам Улаанбаатарын дээгүүр гардаг. Дөт зам дагуу Олон улсын нисэх онгоцны буудал барихад туслаач” хэмээн санал тавьсан байдаг юм.

Төд удалгүй 2006 оны наадмаар Наран улсын Ерөнхий сайд Койзүми Монголд айлчлахдаа, Таны тавьсан саналыг судалж үзлээ. Зөв зүйтэй санал байна” хэмээн дэмжсэнээр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшгийн хөндийд Олон улсын нисэх онгоцны буудал барих анхны гэрээ хэлэлцээрийг байгуулж байсан түүхтэй.

Хөшгийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудпыг ирэх жил ашиглалтад оруулна. Ингэснээр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшгийн хөндийд 100 мянган хүнтэй хот бий болох юм.