Батсайхан.Х 2016.05.19 | Сайт: Batsaikhan.mn

Гишүүн сургуулиудад батламж гардуулах арга хэмжээ болов

Гишүүн сургуулиудад батламж гардуулах арга хэмжээ болов

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь дүрмийн дагуу гишүүн байгууллагатай байна.

Гишүүн сургуулиудад батламж гардуулах эхний арга хэмжээ 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр болсон бөгөөд гишүүнээр нэмж элссэн сургалтын байгууллагуудад батламж гардуулах арга хэмжээ 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр БСШУЯ-ны яамны “Ёслол хүндэтгэлийн танхим”-д зохион байгууллаа.

Арга хэмжээнд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харъяа "Далай ван" дээд сургууль, Их засаг олон улсын их сургууль, "Ач" анагаах ухааны их сургууль, Санхүү, эдийн засгийн дээд сургууль, Оточ манрамба их сургууль, Идэр дээд сургууль, Сити дээд сургууль, Засагт хан дээд сургууль, Сан дээд сургууль, Монгол дээд сургууль, Олон улс судлалын дээд сургууль, Хөдөлмөр-Нийгмийн харилцааны дээд сургууль, Түшээ дээд сургууль, Хэл иргэншлийн дээд сургууль, Цэцээ гүн дээд сургууль, Үндэсний техникийн их сургууль, Гурван тамир коллеж, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль гэсэн нийт 19 сургалтын байгууллагад БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүд батламж гардуулан өглөө.