Амарсанаа.Ц 2016.05.20 | Сайт: Vip76.mn

Шинэчлэлийн салхи оруулах цаг болсон

Шинэчлэлийн салхи оруулах цаг болсон
Хуульч, лектор Ц.Амарсанаатай ярилцлаа.
Залуусын үе ирлээ гэж ярих боллоо. Энэ талаар таны бодол ямар байна бэ?

Яахавдээ бүхий л цаг хугацаанд одоогийн залуус нэг л биш ээ гэдэг яриа байсан. Энэ ч утгаараа хүмүүс залууст хандах хандлага тэр бүр таатай байдаг. Нөгөө талаараа залуус үе цаг үе бүрт байдаг. Нээх сүртэй залуусын цаг ирлээ гэх бол таашаа ойлголт. Харин улс төрийн шинэчлэлийн асуудал бол тэртэй тэргүй тулгарч нийгмийн захиалга болон гарч ирж байгаа нь үнэн. Гэхдээ чоно борооноор гэдэг шиг хэт дүрсгүй залуучууд гарч ирээд байгаа ч тал байна. Залуу үе хэрэгтэй боловч,  чадварлаг боловсролтой энэ амьдралыг мэдэх, хариуцлагатай залуу үе хэрэгтэй байгаа.

Залуусын хувьд тэгвэл тэр чигт нь дэмжихгүй байна гэж ойлгож болох уу?

Хосолмол байвал зүйтэй болов уу. Учир нь туршлагатай боловсон хүчин маш чухал гэдгийг санах хэрэгтэй. Залуусаа дэмжин гээд шалгуур үгүй байвал юу болж хувирах бол. Нийгмийн үе үеийн шилжилтийн үеүүдэд залуус өөрчлөлтийг авчирч байсан. Би өөрөө залуу хүний хувьд өөрийн үеэ өмөөрөх нь зүй ёсны хэрэг байх гэхдээ алдаа дутагдал туршлага гэж юугаар ч сольж авч болдоггүй зүйл гэж байна шүү дээ. Тийм учраас залуу дэмжих учиртай боловч хашир туршлагатай боловсон хүчнийг үгүйсгэх аргагүй байна.

Миний асууж байгаа зүйл нь тэгээд ямар залуусыг дэмжээд ямар залуусыг үгүйсгээд байна бэ?

Тэр хүнийг энэ хүнийг гэж хэлэх эрх надад байхгүй ээ. Магадгүй хаана ямар ажил хийж ямар зүйл хийж бүтээж байгаа хэр хүмүүжилтэй боловсролтойг л харах хэрэгтэй болов уу? Настай гээд төлөвшисөн хүн байна гэвэл эндүүрэл өвөө эмээ болчоод дүрсгүйтээд байгаа хүмүүс нүдэн дээр л ил байна шүү дээ. Энэ бол хувь хүнийг харах хэрэгтэй байх. Үнэхээр шинэчлэлийн салхи оруулах цаг болсон түүн дунд хязгаартай байхгүй бол шуурганаар буруу хүмүүсээ гаргаад ирвэл иргээд энэ хэцүү амьдрал эх орныы асуудал эгэл хүмүүсийн бэрхшээл үргэлжилсээрл байх болно.

Та их дундаж хариулт өгөөд байх юм.

 Дундаж гэж дээ. Учир шалтгаан байна шүү дээ одоо хуулийн хувьд ч тэр хувь хүний хувьд бусад шиг хэн нэгэн рүү муу хүн гээд дайраад байх шаардлага надад байхгүй. Нөгөө талаараа бидний нүдэнд илхэн байгаа зүйлд би хушуу нэмээд хэрэггүй байх. Телевиз радио, цахим орчинд надтай надгүй л олон хүмүүс шуурч байна. Муу эр дайн хөөрнө гэгчээр би тэр дунд байгаад яхав дээ. Бусдад уриалхад сонголт гэдэг маш чухал шүү. Сонгогдсон хүмүүс л бидний өмнөөс төлөөлөн удирдах эрхийг маань шилжүүлэн авч байгаа гэдгийг санах хэрэгтэй.

Бас тийм шүү. Таны бодлоор залуучуудад маань юу хэрэгтэй байна гэж боддог бэ?

Би яахав одоо цагаа бүртгүүлээд ажилж хөдөлмөрлөж яваа залуу хүн. Хөдөлмөрлөж үзэх хэрэгтэй байна шүү гэнэт дарга болчих гээдл үзээд байх юм. Нөгөө талаараа зорилго төлөө зүтгээсэй гэж уриалмаар байна. Бидний хувьд эх орноо авч явч явах цаг ирсэн. Одоо залуучуудын улс гэж байгаа хүн амын дийлэнх хувь нь залуучууд байна. Энэ ч утгаараа бидэний хувьд их хариуцлага үүрэг ирсэн. Залуучууддаа итгээрэй гэж хэлмээр байна.