2016.05.20

Монголын төр, ард иргэд Тавантолгойн ордын 51 хувийн эзэмшигч үргэлж байх ёстой

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг яагаад буцаах болсон бэ?

Тавантолгойн орд газар жилдээ 30 сая тн нүүрс экспортлоход 100 жилийн нөөцтэй. Энэ ордыг хэрхэн ашиглах талаар гэрээг боловсруулж байх явцад олон алдаатай үйл ажиллагаа явуулсан байна гэж дүгнэлт гарсан. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал болон олон хууль тогтоомжийг зөрчсөн байсан.  

Монголын талд хувь эзэмшлийн хувьд ямар давуу тал бий болох вэ?

Төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компани Тавантолгойн орд газарт үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Тус компанийн 20 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн эзэмшдэг. Эдгээр иргэдийг төлөөлөн Эрдэнэс Тавантолгой компани ажилладаг.  Харамсалтай нь гэрээнд анх тус компанийг оролцуулахгүй байхаар заасан байв. Тиймээс бид тогтоолын төслөөр хамгийн түрүүнд Монголын төр ард иргэдтэйгээ хамтран Тавантолгойн ордын 51 хувийн эзэмшигч үргэлж байх ёстой гэдэг заалтыг оруулж өгсөн.

      Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү