Цагдаа, прокурор, шүүхийн гадна чулуу няслаад суудаг хүмүүс байхгүй болно
2016.05.23

Цагдаа, прокурор, шүүхийн гадна чулуу няслаад суудаг хүмүүс байхгүй болно

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Прокурорын байгууллагын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа. Ингээд хуулийн салбарын хуулийн шинэчлэлт ерөнхийдөө дуусч байна уу?

-Хийх ёстой ажлынхаа гуравны нэг дээр ирж байна. Парламентаас хууль болгож батлах л үйл явц дуусах тийшээ хандаж байна гэсэн үг. Бид Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийг гаргасан. Дараа нь энэ хоёр хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой процессын хуулиудыг гаргалаа. Хэн нэгэн албан тушаалтанд эрх мэдэл өгч болно. Гэхдээ тэр эрх мэдлийг хэзээ, хаана, хэнд хэрэглэх вэ гэдгийг нарийвчилж заах хэрэгтэй.

Ингэхгүй бол эрх мэдэл тухайн албан тушаалтны нийгэмд эзлэх байр суурь, давуу талын илэрхийлэл болно. Тэр эрх мэдлээ ашиглан авлига авч, амьдралаа дээшлүүлэх арга болгож хувиргадаг. Эсвэл бусдаас өс хонзон авах хэрэгсэл болгодог. Эсвэл бүлэг хэсгээрээ хуваагдаж хэн илүү эрх мэдэлтэй байна гэж талцаж байлдах талбар болгодог байхгүй юу. Тийм учраас төрд тэр дундаа албадлага, хүчирхийлэл хууль ёсны дагуу хэрэглэж болзошгүй, хэрэглэж байдаг байгууллагуудын эрх мэдэлтнүүдийн үйл ажиллагаагдүрэмтэй болгоно гэдэг бол маш том суурь шинэчлэл юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль болон Хууль сахиулах ажиллагааны тухай хууль гэдэг хоёр том хууль саяхан баталсан. Энэ хууль суурь шинэтгэлийн хамгийн тулгуур өөрчлөлт болж байгаа. Урьд нь Ерөнхийлөгчийн зүгээс ярьдаг байсан. Лу.Гантөмөр өмнөх парламентын үед хэлж байсныг санаж байна уу. “Эрх нь дэндсэн төр юм биш үү” гэсэн утгатай үг хэлж байсан. Энэ нь тухайн улстөрчийн ишлэл мэт боловч бодит байдал дээр бид тодорхой албан тушаалтнууд, байгууллагууд, төрийн бүтцэд иргэн рүүгээ халдах, эрх чөлөөг нь хязгаарлах, албадлага хэрэглэх маш хүчтэй эрх чөлөөг нь өгсөн байсан.

Тэгээд тэр эрх мэдэлтэй байгууллага дүрэм журмаараа ажиллаж чадна. Нийтийн ашиг сонирхлын төлөө байж чадна гэж итгээд ёс зүйд нь найдсан. Харамсалтай нь амьдрал дээр тийм юм байхгүй байна. Нийгмийн дунд “Хүнийг эрүүдэн шүүж байна”, “Хэрэгт холбогдуулан шалгасан маш олон хүн хилс хэрэгт холбогдлоо гэж дараа нь төрөөс их хэмжээний мөнгө нэхэж байна”, “Хуулийн эрх мэдэлтэй, албадлага хэрэглэх, хэрэг мөрдөх шалгах байгууллагууд хэн нэгний гар хөл болж өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болж байна” гэсэн шүүмжлэл байгаад байна шүү дээ. Эдгээр шүүмжлэлийг таслах гол арга нь л энэ хууль. Эрхүүдийг өгч болно гэхдээ хэзээ, хаана, хэнд, яаж хэрэглэх гэдэг дөрвөн асуултад маш нарийн хариулсан дүрэм журамтай байх ёстой.

Мөн хуучин хуулиар хүн шүүх хурал дээр би ийм хэрэг хийгээгүй гэхээр шүүгч, прокурор “Одоо ч засраагүй байна” гээд өндөр ял өгчих гээд байдаг.

Гэм буруутай гэхээр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гээд Ундсэн хуульд байгаа хамгийн гол эрхээ эдэлж чадахгүй үлдчих гээд байна. Энэ зохицуулалтын болхи муйхар байдлаас болж хохирогч, гэмт хэрэгтний аль алиных нь эрх зөрчигдөөд байдаг байсан. Одоо шүүхийн ялгамжтай хурлуудын тогтолцоог хийгээд өгөхөөр хохирогчийн ч тэр, гэмт хэрэгтний ч тэр хуульд заасан эрх нь хөндөгдөхгүй.

Дээр нь түрүүн хэлсэн гэмт хэрэг гэдэг үзэгдлийн дундаас төр ашиг олдог нь багасч иргэнийхээ эрх, эрх чөлөөг хамгаалах хууль ёсныхоо үндсэн зорилго руугаа алхах боломжтой болж байгаа юм.

-Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар нэлээд олон зүйлийг зохицуулах шиг болсон?

-Иргэнийг хууль ёсоор хүчирхийлж болдог байгууллагуудын үйл ажиллагааг бүхэлд нь журамлаж өгч байгаа. Жишээ нь, эд хөрөнгө битүүмжлэх байна. Үндсэн хуульд хүн хувийн өмчтэй байх эрхтэй. Тэр хөрөнгийг нь битүүмжилнэ гэдэг чинь, эрхийг нь хязгаарлана гэсэн үг. Үндсэн хуульд зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу хүний эрхийг хязгаарлана гэж байгаа.

Цагдаагийн байгууллага нэг иргэний 500 мянган төгрөгийн хөрөнгийг битүүмжлэхийн тулд тодорхой хуулиудад заасан журмын дагуу ажиллаж бөөн юм болж битүүмжилж байна. Гэтэл татварын юм уу, мэргэжлийн хяналтын байцаагч хүний таван тэрбум төгрөгийн хөрөнгийг зүгээр өөрийнхөө гарын үсгийн үзүүрээр битүүмжилж байна. Ялгаатай байгаа биз. Битүүмжилж байгаа эд хөрөнгө нь хүний өмч. Үндсэн хуульд заасан өмчлөх эрхийг өөр өөр байгууллагууд, өөр өөр үндэслэл журмаар хамаа намаагүй хязгаарлаж болж байнааадаа. Ингээд харахаар нэг нь хуульд заасан журмаар нөгөө нь байгууллагын даргын гаргасан заавар журмаар явж байдаг.

Энэ одоо шударга уу. Яг үүнтэй адилхан гав, бороохой хэрэглэх тухай асуудал байна. Цөөнгүй байгууллага гав хэрэглэх эрхтэй байна. Гэтэл нэг байгууллагын гав хэрэглэх эрх нь хуулиар  зохицуулагддаг. Нөгөө байгууллага нь болохоор байгууллагын даргын гаргасан заавар журамтай. Гэтэл өөр нэг байгууллага нь зүгээр практикт бид ингээд хэрэглээд ирсэн шүү дээ гэдэг. Ямар ч дүрэм журамгүй байдаг.

Гав хэрэглэснээс болоод хүн амь насаа ч алдах аюултай. Галт зэвсэг хэрэглэх мөн адил. Галт зэвсэг хэрэглэнэ гэдэг нөгөө талдаа хүн шууд үхнэ гэсэн үг биз дээ. Гэтэл Үндсэн хуульд хүн амьд явах эрхтэй шүү дээ. Галт зэвсгийг цагдаагийн байгууллага хэрэглэх бол хуультай. Өөр бусад байгууллагад галт зэвсэг хэрэглэхтэй холбоотой асуудалд хуулиар журамлагдаагүй байсан. Байгаль орчны байцаагч галт зэвсэгтэй мөртлөө ямар хууль, журмаар хэрэглэх нь байхгүй. Тэгэхээр төр албадлагын ийм хүчтэй зэвсэг олон байгууллагад өгсөн мөртлөө олон янзаар зохицуулж хаясан байна. Хуулиар зохицуулдаг байгууллага байхад нэг хэсэг нь Засгийн газрын тогтоолоор явж байдаг.

Нөгөө хэсэг нь байгууллагын газрын даргын гаргасан заавар журмаар зохицуулагддаг. Зарим нь бүр ямар ч заавар журам байхгүй бид угаасаа л ийм буутай байдаг байсан шүү дээ гэдэг. Үүнийг зохицуулаагүй байна гэдэг нөгөө талд хүний амь нас, эд хөрөнгө маш эрсдэлтэй байна гэсэн үг шүү дээ. Тиймээс нэг стандарт болгоод хууль сахиулах ажиллагааны тухай хуульд орууллаа. Үүнд нөгөө галт зэвсэг хэрэглэж байгаа бүх байгууллага захирагдана. Ийм хуультай болсон.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар олон төрлийнял эдлүүлэхтэй холбоотой өөрчлөлтүүд орсон уу?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар Эрүүгийн хууль болон сая батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуультай холбогдуулаад хорихоос өөр төрлийн ялыгяажхэрэгжүүлэх вэ гэдгийг журамлаж өгч байна. Мөн хорьж мөрдөхгүй гэдэг зохицуулалт хийгээд эхэллээ шүү дээ. Тэгэхээр хорьж мөрдөхгүй гэхээр хүнийг гадуур байлгана. Гадуур байлгана гэдэг хяналтгүй орхино гэсэн үг ерөөсөө биш.

Тийм учраас түүний хяналт яаж явах вэ гэдэг Журмууд батлагдах ёстой болсон. Бид шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой хуулийн шинэтгэлийн хүрээнд хийх ёстой шинэтгэлийнхээ 50 хувийг хийлээ. 50 хувь нь ард үлдэж байна гэсэн үг. Уг нь гүйцэд хийсэн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тухай гэж байгууллагын хууль биш Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль гэдэг шиг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хууль гэж процессын хууль гарах байсан.

Тэгэхдээ хоёр төрлөөр гарах ёстой байсан. Нэг нь ял эдлүүлэх тухай хууль, нөгөө нь шийдвэр гүйцэтгэх тухай хууль гэж тусдаа. Ял эдлүүлэх тухай гэвэл Эрүүгийн хуулиар гэмт хэрэгтэнд ямар ял оноосон түүнийг нь яаж эдп үүлэх тухай тэр ажиллагааг зохицуулна. Нөгөөх нь иргэний журмаар шийдвэр гаргасан тохиолдолд хэрэгжүүлэх байхгүй юу. Иргэд хоорондоо маргалдана гэдэг бол үндсэндээ хувь хүмүүсийн асуудал. Тиймээс бусад улс оронд бусад татвар төлөгчдийг торгож төрийн мөнгөөр хийдэггүй. Харин яг гэмт хэргийг яллаж байгаа бол хувийн маргаан биш. Нийгэмд аюултай зүйл хийсэн учраас төр яллаж байгаа хэрэг.

Тэгэхээр энэ хоёр шүүхийн шийдвэр хоёр өөр байгаа биз. Тиймээс энэ хоёрыг ялгаж өгөх ёстой байсан. Иргэний маргааны хувьд аль нэг хохирол учруулсан талаас нь төлбөрийг нь авч төлүүлдэг. Бусад улс орнууд энэ ажпыг хувийн компаниуд руу өгдөг. Цагдаа, цэрэг, ял эдлүүлэх байгууллагад ажиллаж байсан хүмүүс эрт тэтгэвэрт гардаг. Тэр хүмүүс тусгай чадвартай байдаг. Тэтгэвэрт эрт гарчихаар тэдэнд ямар нэгэн хууль ёсны ажил өгөхгүй бол зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн харуул хамгаалалтын ажил ч юм уу өөр зүйл рүү орчих гзэд байдаг. Ийм учраас чадвартай хүмүүстээ компани байгуулж ажиллах боломж олгодог. Тийм зорилготойгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тухай хуулийг ажиллагааны хоёр хууль болгож процессжуулах ёстой байсан.

Үүнийгээ хараахан бүрэн дүүрэн хийж чадсангүй. Гэхдээ сая байгууллагын тухай хуулийг илүү сайн процессжуулаад дотор нь процессуудыг деталиар нь нэлээд сайн бичиж өглөө. Дахиад таван жил өнгөрөхөд улстөрчид ч, олон нийт ч хөгжлийн дэвшилттэй үзэл санааг илүү сайн ойлгоод ирэхээр дахиад шинэтгэл явна. Шинэчлэлийн үйл явц тасралтгүй үргэлжлээд байна. Одоо байсан алхмаасаа л ухарч болохгүй.