Чигчий хуруундаа тэмдэглээ хийлгэж, улаанбурханы эсрэг хамтдаа гэдгээ батлаарай
2016.05.23

Чигчий хуруундаа тэмдэглээ хийлгэж, улаанбурханы эсрэг хамтдаа гэдгээ батлаарай

18-30 насны иргэдийг Улаанбурхан-уланууудын эсрэг вакцинаар нэмэлтээр дархлаажуулах ажлыг энэ сарын 12-25-нд улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 159, 222 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр Улсын онцгой комиссын даргын 2016 оны 02 дугаар тушаал батлагдаж, Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 2016 оны 5 дугаар сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриатайгаар улсын хэмжээнд зохион байгуулна.

Энэ удаагийн улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын зардалд Засгийн газраас 943,5 сая төгрөг гаргасан бөгөөд 18-30 насны 624,000 орчим залуучуудыг хамруулна. Үүнд: Их дээд сургууль, коллежийн оюутан, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагсад, цэргийн албан хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүмүүжиж буй иргэд, АСЕМ-ын хурлын зохион байгуулах үйл ажиллагаанд оролцогсод, аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга болон түр оршин сууж байгаа иргэд болон байгууллага аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид, ажил эрхлээгүй 18-30 насны иргэд хамрагдаж байна.

Уг дархлаажуулалтыг заавал хийх дархлаажуулалтын тогтолцоо, журмын дагуу зохион байгуулж, дархлаажуултын нэгж бүхий Өрх, сумын Эрүүл мэндийн төвөөс нэмэлт дархлаажуулалт хийх байнгын болон түр цэг, явуулын баг байгуулан, 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн, маршрут, хуваарийн дагуу зохион байгуулж байна. Аймаг, нийслэлийн хэмжээнд энэ арга хэмжээг зохион байгуулах 1600-аад эмч эмнэлгийн мэргэжилтэнг сургаж бэлтгэн, вакциныг хуваарилан хүргүүлсэн.

Дархлаажуулахын өмнө хүн бүрийг овог нэр, регисрийн дугаараар бүртгэж, эмчийн үзлэгт оруулж, дархлаажуулах эсэхийг шийдэж, вакцин тарьсаны дараа зүүн гарын чигчий хүруунд тэмдэглэгээ хийж, 30 минут эмчийн хяналтанд байлгана. Жирэмсэн эмэгтэйг вакцин тарихаас чөлөөлнө.

18-30 насны, жирэмсэн биш охид, эмэгтэйчүүдэд энэ вакциныг тарьсанаас хойшх 1 сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөн, гарын үсгээр баталгаажуулж, дархлаажуулна. 18-30 насны залуучууд, иргэдэд өөрсдөө хувийн болон ажил төрлийн, эрүүл мэндийн холбогдолтой аливаа хүндэтгэх болон хүндэтгэх бус шалтгаанаа энэхүү нэмэлт дархлаажуулалтын 14 хоногийн хугацаанд ухаалгаар зохицуулан дархлаажуулалтанд санаачилгатай идэвхтэй хандаж, бүрэн хамрагдахыг уриалж байна.

Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүдийн хилийн боомтод дархлаажуулалтын түр цэг байгуулан, хурууны тэмдэглээгүй зорчигчийг дархлаажуулах ажлыг зохион байгуулна.

БСШУЯ, ХЯ, ХЗЯ, ГХЯ болон орон нутгийн ЗДТГ, ЭМГ, МХГ, Их дээд сургууль, коллежи, албан байгууллага өөр өөрсдийн чиглэлээр зорилтот бүлгийн хүмүүсийн хурууны тэмдэглэгээг шалган, тэмдэглээгүй иргэдийг дархлаажуултад хамруулах юм. ХӨСҮТ, МХЕГ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран дархлаажуулалтын явцын дэмжлэгт хяналт, түргэвчилсэн үнэлгээг хийх ажлыг зохион байгуулна. 18-30 насны залуучууд, иргэдийг тавдугаар сарын 12-25-ны өдөр, хамгийн ойр байгаа өрх, сумын Эрүүл мэндийн төвдөө очиж, улаанбурхан улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтанд бүрэн хамрагдахыг уриалж байна. Халдварт өвчин, судлалын үндэсний төв