Улаанбурханы вакцин түгээмэл асуултууд
2016.05.23

Улаанбурханы вакцин түгээмэл асуултууд

Улаанбурхан улааны эсрэг вакцинжуулалт энэ сарын 12-ноос эхлэн орон даяар эхэлсэн. Энэхүү вакцинд 18-30 насныхан хамрагдах бөгөөд харьяа дүүрэг хороо, өрх хамаарахгүйгээр үнэгүйгээр вакцинжуулалтад хамруулж байгаа билээ. Тиймээс залуусыг вакциндаа идэвхтэй хамрагдахыг холбогдох албаныхан анхааруулж байна. Вакцинтай холбогдуулан Фэйсбүүк хэрэглэгчдийн асууж буй түгээмэл асуулт, түүний хариултыг хүргэж байна.

  1. Энэ үнэхээр баталгаатай вакцин уу? Энэ удаагийн вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар нийлүүлж байгаа. Энэ нь энэ байгууллага баталгаат олон аюулгүй байдлыг нь батлан дааж байгаа гэсэн үг.
  2. Хаана очиж хийлгэх вэ? Харъяалал харгалзахгүй өрх, сумын эрүүл мэндийн төвд хандах хэрэгтэй.
  3. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр хэрэггүй Та регистрийн дугаараа мэдэхэд л болно. Дэвтэр шаардлагагүй.
  4. Ажлын өдөр амжихгүй байна, амралтын өдөр Бямба гаригт 9:00-17:00 цагийн хуваарьтай ажиллаж байгаа.
  5. Жирэмсэн хүн болох уу? Жирэмсэн хүн энэ вакциныг хийж болохгүй. Харин төрсний дараа хийлгэж болно. Эрүүл мэндийн төвүүдэд очиход танд бөглөх хуудас өгөх бөгөөд тус бөглөх хуудсаар танд вакцин хийх эсэхийг тодорхойлно.
  6. Хөхүүл хүн болох уу, хүүхдэд нөлөөлөх үү? Хөхүүл хүн болно, хүүхдэд ямар ч сөрөг нөлөөгүй.
  7. 5 настай, 17 настай, 32 настай нь яах вэ? 2015 оноос хойш улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүн амын дийлэнх нь 18-30 насныхан байгаа тул тархварзүйн заалтаар хийж байгаа. Иймээс 5-р сарын 12-25-ны хугацаанд энэ насны бүлгийн хүн амын дунд нэмэлтээр дархлаажуулж байгаа. Бусад насны бүлгийн хүмүүс сайн дурын дархлаажуулалтад хамрагдаж болно.
  8. Вакцин хийлгэсэн эсэхээ, өвдсөн эсэхээ мэдэхгүй байна? Та өвдсөн болон вакцин хийлгэсэн эсэхээ мэдэхгүй байгаа ч энэ удаад хийлгэхэд аюулгүй шүү.
  9. 12-р ангийн хүүхэд, 17 настай хүүхэд яах вэ? 2015 оноос хойш улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүн амын дийлэнх нь 18-30 насныхан байгаа тул тархварзүйн заалтаар хийж байгаа. Иймээс 5-р сарын 12-25-ны хугацаанд энэ насны бүлгийн хүн амын дунд нэмэлтээр дархлаажуулж байгаа. Бусад насны бүлгийн хүмүүс сайн дурын дархлаажуулалтад хамрагдаж болно.
  10. Вакцин хийлгэхэд мөнгө төлөх үү? Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг энэхүү вакцины өртөг болон үйл ажиллагааны зардлыг Засгийн газраас дааж байгаа бөгөөд таниас төлбөр авахгүй.
  11. Орой ажил тараад 6 цагаас хойш хийлгэж болох уу? Ажлын өдрүүдэд 9:00-19:00 цаг хүртэл, Бямба гаригт 9:00-17:00 цагийн хооронд ажиллана.
  12.  Дархлаа муу хүн вакцин хийлгэвэл яах вэ? Хүний биеийн ерөнхий дархлаатай хамааралгүй. Харин улаанбурхан-улаанууд өвчний дархлаа тогтоцыг нэмэгдүүлнэ.
  13. Хотын биш хүн хийлгэж болох уу? Монгол хүн бөгөөд 18-30 насны хүн бүгд хамрагдана. Харьяалал харгалзахгүй өөрт хамгийн ойр байгаа дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвд хандан хийлгээрэй.


Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн