"Авто зам" дугуйн клуб Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр нэгдүгээр байр эзэллээ
2016.05.23

"Авто зам" дугуйн клуб Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр нэгдүгээр байр эзэллээ

2016 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-ны хооронд зохион байгуулагдсан Улаанбаатар хотын аварга шалгаруулах Насанд хүрэгчдийн уулын дугуйн тэмцээнд Авто замын салбарын "Авто зам" дугуйн клуб багийн нэгдсэн дүгнгээр "Нэгдүгээр байр" эзэлж цом, алтан медаль өргөмжлөлөөр шагнагдлаа. Дугуйн клубын дасгалжуулагч Ц.Чанцал цомоо Авто зам дугуйн клубын ерөнхийлөгч Т.Бямбаад гардуулан өглөө. Клубынхээ бүх тамирчидад нийт замчдынхаа өмнөөс баяр хүргэж спортын өндөр амжилт хүсье.

Тус дугуйн уралдаанд:

  1. Сүхбаатар дүүргийн дугуйн клуб
  2. Хан уул дүүргийн дугуйн клуб
  3. Аттилла клуб
  4. Авто зам клуб
  5. Алдар нийгэмлэг
  6. Төв аймаг
  7. Хөх бүрд дугуй сонирхчдын клуб
  8. Бие тамир спортын дунд сургууль
  9. Сүхбаатар аймаг
  10. Дархан-Уул аймаг
  11. Хас банк дугуйн клубын 100 гаруй тамирчид 3 насны  /Өсвөр үе, Залуучууд, Насанд хүрэгчид/ ангилалаар өрсөлдсөн байна.