Одгэрэл.Б 2016.05.23 | ХМА: Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв

ЖДҮ-д чанарын удирдлагыг хэрэгжүүлэх, ажилчдын эрүүл, аюулгүй хэрэглээг” нэмэгдүүлэх сэдэвт бизнес уулзалт амжилттай боллоо

ЖДҮ-д чанарын удирдлагыг хэрэгжүүлэх, ажилчдын эрүүл, аюулгүй хэрэглээг” нэмэгдүүлэх сэдэвт бизнес уулзалт амжилттай боллоо

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн ажлын байрны эрүүл, аюулгүй хэрэглээг нэмэгдүүлэх, чанарын удирдлагын тогтолцоог байгууллагад хэрэгжүүлэх, шинэ техник технологийг жижиг дунд үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд энэ удаагийн уулзалтаар ярилцлаа.

Тус уулзалтанд 33 жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэн аж ахуйн нэгжүүд оролцсон.

Уулзалтын үеэр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чигпэлээр үйл ажиллагаа явуулдаг “Британий стандартын байгууллага" гүйцэтгэх захирал Б.Ундарлаа чанарын удирдлагын тогтолцоог байгууллагад хэрэгжүүлснээр хүрэх үр дүн ач холбогдлын талаар үйлдвэрлэл эрхлэгчдэд илтгэл танилцуулсан бол, Монголын ЭрдэстУс Технологи Хөгжлийн Компани үйлдвэрлэл эрхлэгчидэд өөрсдийн ажлын байрны орчин нөхцөлд усны зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эрүүл амьдралын талаарх лекц. сургалт явууллаа. Мөн " Global Intelligent Solution LLC-ын Борлуулалтын хэлтсийн дарга О.Айсулу өөрсдийн санал болгож буй “Маркетинг менежментийн ухаалаг систем"-ийн жижиг дунд үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлж болох шинэлэг, боломжуудыг танилцууллаа.

Мөн Нийслэлийн Жижиг, Дунд Үйлдвэрийг Дэмжих Төвийн дарга Б.Одгэрэл санаачилан хэрэгжүүлж буй үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан “ДЭМ ДЭМЭНДЭЭ” сайн үйлсийн аяны хамт олноос Сонгинохайрхан Дүүргийн 15-р хорооны үйлдвэрлэл эрхлэгч Ц.Оюунбилэгт аяны сангаас мөнгөн тусламж үзүүллээ.

Тус уулзалтын үеэр үйлдвэрлэл эрхлэгчид цаашид өөрсдийн үйл ажиллагаанд чанарын тогтолцоог хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой гэдгийг санал асуулгын хуудсанд тусгасан байна. Цаашид төрийн байгууллагаар дамжуулан үйлдвэрлэл эрхлэгчдэд хэрэгцээтэй сургалт. уулзалтыг зохион байгуулах нь үр дүнтэй байгаа талаар хамтран ажилласан байгууллагууд онцолж байсан.